Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

LOVE IS HERE: Валентиныг "өөрөөр" тэмдэглэх ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ

Валентинаар "нөгөө л" нэг кино үзэж, хоол идэж өнгөрүүлэх гэж үү? Үгүй шүү.


Дурлалт хосуудын тэсэн ядан хүлээдэг Гэгээн Валентины өдөр болоход цөөн хоног үлджээ. Харин та хайртай залуу/бүсгүйгээ баярлуулах гэнэтийн бэлгээ бэлдсэн үү? Ажил, хичээлийнхээ хажуугаар хайртдаа өгөх бэлгээ бодох завгүй яваа юм биш биз? Тэгвэл танд дуулгах "бүрэн хэмжээний төлөвлөгөө" бидэнд байна.

Image may contain: flower and text

Хайрын баяраа зөвхөн нэг өдөр тэмдэглэх бус хоёрдугаар сарын турш хайрттайгаа аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлэхээр төлөвлөөрэй. 


#1 Баярын өмнөх өдөр kiss

Валентин зөвхөн 14-нд байх ёстой гэж үү? Хайртыгаа "төсөөлөө ч үгүй" үед нь буюу 10-нд хөгжилтэй, давтагдашгүй болзоонд уриарай. Хамтдаа нэгэн баг болж, өөр олон хосуудын эсрэг асуултуудад хариулах гал халуун өрсөлдөөн бүхий романтик "Quiz Night"-ийг төлөвлө.

Хосуудын дундах "Quiz Night"-д оролцохыг хүсвэл энэ сарын 10-нд Шангри-Ла Моллыг зориорой.

Quiz night -д оролцох эрхийг авснаар тусгайлан зассан ширээнд хайртай хүнтэйгээ сууж нэгэн үдшийн олон сонирхолтой хөтөлбөр, тоглолтууд үзэж өнгөрүүлэх юм. Энэ үеэр хосууд хоорондоо маш сонирхолтой асуулт хариултаар өрсөлдөж ялагч болсон хосууд Шангри-Ла Моллоос бэлдсэн гайхалтай гэнэтийн бэлгүүдийн эзэн болно. 

Image may contain: text

Үүний тулд, танд ердөө Шангри-Ла Моллын дэлгүүрүүдээс 2018/02/01-7-ны хооронд 500 мянгаас дээш худалдан авалт хийсэн баримт байхад л хангалттай. Зөвхөн 50 хос л энэхүү өрсөлдөөнд хамрагдах тул та яараарай. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс

Ширүүн тэмцээн дууссаны дараа түүнрүү хараад "Би чиний төлөө үүнээс ч илүү өрсөлдөөнийг давсан" гэж хэлбэл ямар уу? Тэр энэ мөчийг хэзээ ч мартахгүй гэдэгт мөрийцье. 

#2 Валентины өдөр heart

ӨГЛӨӨ: Гэгээн Валентины өдөр ирлээ. Энэ өдрийг зөвхөн түүндээ зориулахаа мэдэгдэн үзэсгэлэнт цэцгийн баглааг, зүрхэн бялууны хамт илгээгээрэй. Хамгийн сайхан өдөр болно гэдгийг тэр мэдрэх учиртай. 

Хамгийн амтлаг зөөлөн бялууг "Tү Лэ Жүр"-ээс, сэтгэл шингээн ургуулсан цэцэгсийн баглааг "Edelweiss"-ээс авахыг санал болгоё. 

Харин хайртай залуудаа юу өгөх вэ? гэж санаа чилээх хэрэггүй. "Boccadamo", "Dyrberg/Kern", "Style Avenue" зэрэг үнэ цэнийг бүтээх тансаг брэндүүд Шангри-Ла Моллд бий.  

Хос цаг, чамин аксессуар  таны  хайрын баталгаа болох болно. 

ӨДӨР: Энэ өдрийг мартагдашгүй болгохын тулд анх танилцсан газраа очих, өөрсдийн гараар бичсэн захидал солилцох зэргээр зөвхөн та хоёрын дундах нандин бүхнийг илтгэх зүйлсийг төлөвлөөрэй. Эсвэл "Бидний хамт хийх 100 зүйлс"-ийн жагсаалт гаргаж, шилэн бортгонд хийгээд ээлж дарааллаар нь сугалан гүйцэтгэж болох юм. Түүнд тантай хамт хийхийг хүсдэг хэчнээн хүсэл байдаг бол? 

-Шангри Ла Моллд байрлах IMAX кино театрт тавигдсан гадаад дотоодын шилдэг киноноос ч үзэж болох юм. 

ХАЙРЫГ ИЛТГЭХ БЭЛГИЙН САНАА: 

-Дурлалын бэлгэдэл зүрхэн шоколад. 

Тансаг амт, онцгой баглаа бүхий Годива цуглуулга "цор ганц" гэх тодотголыг бүр ч илүү амилуулах болно. 

Image may contain: food

- Хайрын багц

Гоо сайхнаа эрхэмлэдэг хатагтайдаа "Гоо" багцыг бэлэглээрэй. Тэр таны жижиг зүйлийг ч анзаардаг гярхай чанарыг тань үнэлэх болно. 

No automatic alt text available.

- Хос ноолууран цамц

Он удаан жил өнгөрсөн ч хос цамц тань дурсамжтайгаа хамт мөнхөрч мэднэ. Тэгээд ч ноолууран цамц  сонгодог бэлэгний нэг байсаар ирсэн.   

No automatic alt text available.

ҮДЭШ:  Үдшийн болзоогоо "төгс" байлгахын тулд "тансаг вино+оройн зоог"-ын сонгодог хослолыг бүтээгээрэй. Хайр дурлалын бэлгэдэл дарс "World Wine Vinotage"-нд төрөл бүрээрээ бий.

Харин оройн зоогийн үеэр хол явж цаг алдалгүй Шангри-Ла Моллд байрлах "Sky Walker","Mongolians" рестораныг зориорой. 

ИХ ҮДЭШ:

Баярын өдрийг гайхалтай өнгөрүүллээ. Гэхдээ гэр гэртээ харихад дэндүү сайхан өдөр... Мартагдашгүй өдрийн үдшийг хайрын аялгуутай төгсгөөрэй. Валентины үдшийн 18:00 цагаас Шангри-Ла Моллын тайзнаа үнэ төлбөргүй тоглогдох "Хайртай хүндээ" тоглолтыг зорихыг санал болгоё. 

ШӨНӨ: Тоглолтоо тарсны дараа "Гэгээн хайрын баяр"-ын тусгайлан бэлтгэсэн мөсөн хотхоноор зочлон, энэ өдрийг мөнхлөх дурсгалын гэрэл зураг татуулаарай. 

Animated GIF

ЧИ МИНИЙ ҮҮРДИЙН ВАЛЕНТИН:  Баяр дууссан ч, хайр үргэлжилсээр.. Баярын дараа ч аз жаргалтай өдрүүдийг бүтээхээ бүү мартаарай. Шангри-Ла Моллоос хосууддаа зориулан энэ сарын 24-нд амьд хөгжмийн тоглолтыг мөн л ямар ч таксгүй зохион байгуулах юм. Хайрттайгаа хамт зорих хамгийн шилдэг санаа биш гэж үү?  

 

Ингээд л боллоо! Сайхан хайраа олсон бол түүнийгээ бүү алдаарай.mail

Танд гэгээн хайрын баярын мэнд хүргэе. heart 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
9
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.