Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Тайландын гүнж Сириваннавари Нариратанагийн тухай СОНИРХОЛТОЙ 14 баримт

Тайландын хаан Маха Вачиралонгкорнын ганц охин


 

Тайландын “Vogue” сэтгүүлийн таван жилийн ойн тусгай зураг авалтад хааны охин, өдгөө 31 настай Сириваннавари Нариратана оролцлоо. Тайландын хаан Маха Вачиралонгкорнын ганц охин тэрбээр загварын өндөр мэдрэмжтэй,  спортоор хичээллэдэгээрээ алдартай. Орчин цагийн гүнжийн талаарх сонирхолтой 14 баримтыг уншигч танд хүргэж байна.

1.Сириваннавари Нариратана 1987 онд одоогийн хаан Маха Вачиралонгкорн болон жүжигчин Ювадхида Полпрасет нарын дундаас төрсөн. Эцэг эх нь охиноо долоон настай байхад буюу 1994 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулжээ.

2. Гүнж бага насаа Их Британид өнгөрүүлсэн бөгөөд тэр үед хаан ширээнд сууж байсан өвөөгийнхөө зарлигаар эх орондоо буцаж ирсэн юм.

3. Сириваннавари Нариратана спортоор хичээллэдэг. Зүүн Өмнөд Азийн далбаат завины 23-р наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан төдийгүй Филиппинд болсон бадминтоны уралдаанд багаараа оролцон алтан медаль хүртэж байв.

4. Тэрбээр дугуйн спортын зэрэгтэй, морин уралдааны дасгалжуулагч аж.

5. Бангкокт дүрслэх урлагийн чиглэлээр боловсрол эзэмшсэн гүнж загварын чиглэлээр дахин суралцаж, Итали, Францын загварын товчоонуудад дадлага хийсэн.

6. Загварын боловсрол эзэмшихээсээ өмнө тэрбээр шоунд оролцож эхэлсэн билээ. 2007 онд Парист загварын шоунд оролцоход нь Пьер  Бальмен дэмжлэг үзүүлж байв.

7. Бангкокийн загварын долоо хоногт өөрийн цуглуулгаа танилцуулдаг тэрбээр онлайн дэлгүүртэй, хувцас, цүнх, чимэглэлийн загвар зохион бүтээдэг.

8. Сириваннавари Нариратана алдартай стрит-стайл модель. Парис, Лондон, Миланы загварын шоунд ирэхэд нь гэрэл зурагчид түүнийг онцолдог.

9. “Forbes” сэтгүүлээс гаргадаг хамгийн баян язгууртнуудын жагсаалтад тэр ч мөн багтдаг.

10. Түүний хувийн амьдрал ихэд нууцлаг.

11. “Roland-Garros” тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн дунд нэгэн залуутай хамт суусан нь гаднын хэвлэлүүдэд гарч байв.

12. Тэрбээр “Elie Saab”-ын загваруудад тун дуртай.

13. Сириваннавари Нариратана дөрвөн ахтай.

14. Тэрбээр буяны үйлст оролцдог. Тайландын хааны “эрх охин”-ыг ирээдүйд улстөрд хөл тавина гэсэн таамаг ч цөөнгүй  сонсогддог.

 

 

 Х.Инга 

 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
47
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.