Хайх зүйлээ бичнэ үү

мин

Forbes: Криптовалютийн хаад

Чансааг тэргүүлсэн Крис Ларсен бол криптовалютийн Ripple платформыг үүсгэн байгуулагч.


Биткоин хэрэгтэй, хэрэггүй, криптовалют бол залилан гэх зэргээр биднийг ярьж байх хооронд криптовалютаар тэрбумын хөрөнгө хэдийнэ босгосон хүмүүс байна. Америкийн Forbes анх удаагаа криптовалютийн зах зээл дээр баяжсан хүмүүсийн жагсаалт гаргасан нь ч хүссэн хүсээгүй энэ шинэ валютийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсныг илтгэн харуулж байна. Чансаанд нийт 19 хүн багтсан. 17 дугаар байрт хойд хөршийн Виталик Бутерин оржээ. Энэ эрхэм  Ethereum хэмээх криптовалют гаргасан нь нэр хүндээр биткоиний дараа орж байна. Одоогийн байдлаар түүний валютийн нийт үнэлгээ 81 тэрбум доллар, өөрийнх нь хөрөнгө 400-500 сая долларт хүрээд байгаа аж.
Чансааг тэргүүлсэн Крис Ларсен бол криптовалютийн Ripple платформыг үүсгэн байгуулагч. Ларсений хөрөнгө 7,5-8 тэрбум ам.доллар. Түүний дараа ConsenSys компанийн үүсгэн байгуулагч Жозеф Любин 5 тэрбум доллар, криптовалютийн бирж Binance-г үүсгэн байгуулагч Чанпен Чжао 2 тэрбумаар орсон байна.

Ripple платформыг үүсгэн байгуулагч Крис Ларсен


ConsenSys компанийн үүсгэн байгуулагч Жозеф Любин


Криптовалютийн бирж Binance-г үүсгэн байгуулагч Чанпен Чжао


Ах дүү Кэмерон, Тайлер Уинклвоссууд 2012 онд Марк Цукербергээс шүүхдэж авсан 65 сая долларын зарим хэсгийг биткоинд оруулсан юм.


XRP-ийн хөрөнгө оруулагч Мэттью Меллон


Криптовалютийн Coinbase биржийн тэргүүн Брайан Армстронг


Bloq стартапын үүсгэн байгуулагч Мэтью Рожак


Ethereum-ийг үүсгэн байгуулагчдын нэг Энтони Ди Иорио


Bitcoin Foundation-ий тэргүүн Брок Пирс


Galaxy Digital-ийн захирал Майкл Новограц


BitFury компанийн үүсгэн байгуулагчдын нэг Валерий Вавилов


Ethereum-ийг үүсгэн байгуулагчдын нэг Виталий Бутерин

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
44
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.