Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Англи эр Хөвсгөл нуурыг тэшүүртэй тууллаа

Ми ирэх жилийн өвөл “Өвлийн Хөвсгөл нуур” гэсэн тэмцээнийг албан ёсны хуваарьтаа оруулах гэнэ.


Их Британийн иргэн Жим Ми Хөвсгөл нуурыг тэшүүртэй туулсан анхны хүн болжээ. 20 жил тэшүүр углаагүй ч Ми зориглон, ийм эрсдэлтэй аялал хийжээ.

Энэ жил 40 нас хүрсэн Жим Ми аялалынхаа талаар “Ийм сайхан байгальд гулгаж явахад харь ертөнцөд очсон мэт сэтгэгдэл төрж байлаа. Экстрим аялалд дуртай хүн бүхнийг миний замаар явж, Хөвсгөл нууранд ирэхийг уриалж байна. Нууран дээгүүр гулгах маш хэцүү байлаа. Хөл өвдөж, ядарч цуцсан ч нөгөө эрэгт хүрээд амссан баяр баясгалангаа хэзээ ч мартахгүй. Үүлгүй цэлмэг байсан болохоор нар мандах, шингэх нь маш сайхан, тод харагдаж байлаа. Ус тунгалаг болохоор мөсөн доор байгаа бүх юм харагдана” гэж ярьсан байна.

Ми өдөрт 9 цаг гулгаж, гурван өдөр зарцуулж байж Хөвсгөл нуурыг гаталсан. 47 хэмийн хүйтэн, хүчтэй салхитай байсан ч ямар нэг гэмтэл, бэртэл, осол эндэлгүй аялалаа дуусгаж чаджээ.

Жим Ми Их Британид тэсвэр хатуужлын тэмцээн уралдаан зохион байгуулдаг “Rat Race Adventure Sports” компанийн захирал. Тус компани хэт холын марафоноос эхлээд экстрим олон тэмцээн зохион байгуулдаг. Өөрийн биеэр Хөвсгөл нуурыг өвөл тэшүүртэй туулсан Ми ирэх жилийн өвөл “Өвлийн Хөвсгөл нуур” гэсэн тэмцээнийг албан ёсны хуваарьтаа оруулах гэнэ. 2019 оны гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний удаад заавал тэшүүр гэхгүй явган, дугуй, тэшүүр, цана зэрэг ямар ч хамаагүй аргаар өвлийн Хөвсгөлийг гатлах тэмцээн хийх юм.

Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог. Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл дэлхийн арван долоон эртний нуурын нэг, 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ. Жил бүрийн 11 дүгээр сарын сүүлчээр хөлдөж, тавдугаар сард гэсдэг. Мөсний гүн 1,4 метр.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Антарктид тивийн талаар таны мэдэхгүй 17 баримт
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
17
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.