Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Олон нийтийн сүлжээнд хамгийн олон дагагчтай 10 алдартан

Мэдээж бүгд таны мэдэх хүмүүс ч харин тэдний орсон дараалал бага зэрэг гайхал төрүүлж магадгүй юм.


Олон нийтийн сүлжээнд хамгийн алдартай хүн хэн бэ? Монголын хүн амаас хэд дахин олон дагагчтай од хэн бол? Сонирхолтой асуулт. Ингээд Instagram, Twitter, Facebook хэмээх гурван том сүлжээнд хамгийн олон дагагчтай алдартныг танилцуулья. Мэдээж бүгд таны мэдэх хүмүүс ч харин тэдний орсон дараалал бага зэрэг гайхал төрүүлж магадгүй юм.

10. Бейонсе, 186 сая
    Instagram — 111 сая
    Facebook — 60 сая
    Twitter — 15 сая

Өнгөрсөн жил бие давхар Бейонсегийн ихрүүдээ хүлээж байна гэсэн тайлбартай зураг Instagram-ийн лайкаар рекорд тогтоосон. Одоогийн байдлаар тус зураг 11,2 сая лайктайгаар инстаграмын чансааны 2-т бичигдэж байна.

9. Ким Кардашьян, 194 сая
    Instagram — 107 сая
    Facebook — 29 сая
    Twitter — 58 сая

Өдөөн хатгасан зураг оруулдгаараа алдартай энэ хатагтайг дээгүүр байр эзлэх байх гэж бодож байсан ч “дөнгөж” 9-д орсон нь хачирхалтай.

8. Шакира, 195 сая
    Instagram — 45 сая
    Facebook — 99 сая
    Twitter — 51 сая

Шакира бусад ододтой авахуулсан зургаа оруулах дуртай. Сүүлийн үед түүний реггетон дуучин Малуматай авахуулсан зураг олны анхаарлыг ихэд татсан.

7. Ариана Гранде, 206 сая
    Instagram — 117 сая
    Facebook — 32 сая
    Twitter — 57 сая

Грандегийн хуудас амьтны зургаар дүүрэн. Гэхдээ хамгийн олон лайктай зураг нь өвчтэй охиныг эргэж байгаа кадр.

6. Рианна, 222 сая
    Instagram — 60 сая
    Facebook — 76 сая
    Twitter — 86 сая

Рианна бусад одтой адил зураг л оруулаад байдаггүй. Хурц ухаантай, зарим үед өөрийгөө ч хөнгөхөн шоглочихно.

5. Кэти Перри, 241 сая
    Instagram — 68 сая
    Facebook — 65 сая
    Twitter — 108 сая

Кэти Перри бол Twitter-ийн хатан хаан. Хамгийн алдартай зураг нь эмээтэйгээ хамт гутал сурталчилж байгаа зураг.

4. Селена Гомес, 249 сая
    Instagram — 133 сая
    Facebook — 60 сая
    Twitter — 56 сая

Харин Instagram-ийн хатан хаан бол Селена Гомес. Бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орохынхоо өмнө авахуулсан зураг нь лайкаараа инстаграмд 3-т ордог.

3. Тейлор Свифт, 262 сая
    Instagram — 106 сая
    Facebook — 70 сая
    Twitter — 86 сая

Тейлор Свифт гоо үзэсгэлэнтэй ч мууранд ялагддаг. Түүний ганцаараа авахуулсан зурагнаас илүү мууртайгаа байгаа нь илүү олон лайк цуглуулдаг.

2. Жастин Бибер, 277 сая
    Instagram — 97 сая
    Facebook — 75 сая
    Twitter — 105 сая

Канад залуу Бибер цахим технологийн хүүхэд. Шоу бизнест түүнийг анхны алхмаа хийхэд нь продюсер биш YouTube суваг тусалсан. Жастин Бибер бол YouTube-ийн бичлэгийг нь 2 сая хүн үзсэн анхны хүн болсон билээ. Бусад сүлжээнд ч тэр усандаа байгаа загас мэт чөлөөтэй. Ялангуяа  Twitter-т тэр тун удахгүй Кэти Перриг гүйцэж магадгүй.

1. Криштиану Роналду, 307 сая
    Instagram — 120 сая
    Facebook — 120 сая
    Twitter — 67 сая

Криштиану Роналду олон нийтийн сүлжээнд эмэгтэйчүүд, дуучин, жүжигчид од болдог гэдэг онолыг бут цохисон хүн. Ихэр охидоо төрснийх нь дараа авахуулсан түүний зураг 11,3 сая лайкаар инстаграмын тэргүүн байрт бичигдэж байгаа. Мөн хяналт шалгалт ихтэй Facebook-д тэр хамгийн их алдартай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.