Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ЭНХ УЛИРАЛ: Шангри-Ла Моллоос онцлох ҮНДЭСНИЙ БРЭНДҮҮД


Энэ сарын 15 буюу битүүний өдрийг дуустал Шангри-Ла Моллоос ЭНХ УЛИРЛЫГ угтсан бэлэгтэй худалдаа зарлалаа. Шангри-Ла Моллд байрладаг аль ч дэлгүүрээс 200 мянган төгрөгөөс дээш үнэтэй худалдан авалт хийгээд Baigal, Gobi, Goyo, Goo, Husug, Khur, Lhamour, Maral, Naran cashmere, O couture, ZD, Zoson зэрэг 10 гаруй үндэсний брэндүүдээс худалдан авалт хийх боломжтой эрхийн бичгийг бэлэг болгон өгч байна. Цагаан сарын баяраар дотнын хүмүүстээ өгөхөд тохиромжтой дараах бэлгийн багцуудыг бид Шангри-Ла Моллоос сонголоо.   
 

 

1. Хамгийн эх оронч, эрүүл, гоёмсог бэлгийг Гоо брэнд санал болгож байна. Бие гуужуулагч буюу бидний нэрлэж заншсанаар скраб, хөлний спа, ванны бөмбөлөг, эмэгтэйчүүдийн саван багтсан энэ багцыг худалдан аваарай. 

 2. Хэрэглэхэд хялбар, эдэлгээ удаан, маш хөнгөн хийгээд авсаархан Хөсөг брэндийн бүтээгдэхүүнийг сар шинийн бэлгэнд зэхээрэй. Мэдээж үндэсний хэв шинжийг агуулсан, эсгий бүтээгдэхүүний хувьд өв уламжлалыг өөртөө шингээсэн, чамин хийцтэйгээрээ ялгарч байна. 

 3. Сайхан бүхнийг билэгшээж Lhamour брэнд сар шинийн бэлгийн багц худалдаанд гаргажээ. Өнгө үзэмж, донж маягийг тааруулсан, сонгодог хэв шинжит энэ бэлэг ойр, дотнын хүмүүст тань таатай сэтгэгдэл төрүүлэх нь гарцаагүй. 

4. Халамжит ханьдаа бэлэглэхэд яг тохирох зүрхэн хэлбэрт лаа, түүний суурь таваг таны харцыг булааж байна уу? Энэ бол BAIGAL брэндийн бүтээгдэхүүн. Валентин, битүүн, Цагаан сар гэх дарааллаар үргэлжлэх баярын өдрүүдэд монгол ахуйг илэрхийлсэн зурагтай энэхүү зүрхэн хэлбэрт лааг сонгоход тун тохиромжтой. 

5. Дэлхийн брэндтэй өрсөлдөхүйц чамин хийцлэлтэй Марал брэндийн эмэгтэй түрийвчийг танд санал болгоё. Авсаархан, хийц загвар сайтай энэхүү түрийвчийг хүндэт зочиндоо бэлэглэхэд тохиромжтой. 

6. Цэвэрхэн, цэгцтэй анзаарагдах Khur брэндийн цэвэр арьсан, үндэсний хэв шинжийг агуулсан бүтээгдэхүүнийг гаднын оронд сурж, ажиллаж, амьдардаг хүн бүхэнд бэлэглэж болно.  

7. Үндэсний хэв шинжийг агуулсан бүтээгдэхүүн хайж буй бол уншигч Та Зосон брэндийг сонгоорой. Гарт эвтэйхэн гоо сайхны цүнх гэхэд л хэмжээнээсээ хамаарсан дараах үнэтэй байна. Дашрамд хэлэхэд, энэ амралтын өдрүүдээр Зосон дэлгүүрээс загварын дээл худалдан авсан тохиолдолд дээлийн торго бэлгэнд өгч байгаа аж.  
 

Цагаан сарын бэлгээ Шангри-Ла Моллд байрладаг дэлгүүрээс сонгоод, дээрх бүтээгдэхүүнүүдийг эрхийн бичгээр авах боломжтой. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.13
Энтертайнмент ертөнцөд жаргахад бэлэн үү?
2
2018.12.13
Танилц: Тав тухыг бэлэглэж, инээмсэглэлийг урлагч “Номуда” брэнд
3
2018.08.21
БИШРЭЛТ ИХ ДЭЛГҮҮРИЙН “БЭЛЭГТЭЙ, ВАУЧЕРТАЙ, ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА” ЭХЭЛЛЭЭ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
14
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.