Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

UB.LIFE-ийн туршилт: Туршилтын тулайнууд БАРИСТА хийсэн нь


Энэ удаа Ub.life-ийн туршилтын туулайнууд БАРИСТА хийж үзлээ. Хамар цоргисон үнэртэй, амтат кофег чанахын тулд бидний мэдэхгүй зөндөө олон зүйл хийх учиртайг туршилтад оролцогчид өөрийн биеэр мэдэрсэн юм. Хамгийн наад зах нь, эспрессог 23-29 секундад гаргаж байж сайхан амттай болдог гэнэ. Харин энэ хугацаанд багтаж эспрессо гаргахын тулд бариста мэдрэмжээрээ машины товчлуурыг дардаг аж. Хурдан хугацаанд эспрессо гарвал амт нь сул, хэт удааширвал гашуурдаг аж. Манай туулайнуудын хувьд 17-21 секундад эспрессо гаргасан.  

Туршилтыг Наадам центр дахь "Caffe bene"-гийн салбарт хийсэн. Тус сүлжээ кофе шопын хамгийн сүүлд нээгдсэн энэ салбарт кофены орчныг жинхэнэ утгаар нь бий болгожээ. Үр хуурагч машинаас эхлээд, сургалтын өрөө хүртэл бий гэсэн. Дашрамд хэлэхэд, энэ салбарт таны зургийг кофе дээр гаргаж өгөх шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Валентины баяраар хайрт хүндээ сэтгэлээ илчлэхдээ кофе дээр үг бичүүлэх боломжтой юм байналээ шүү. 

Энэ удаагийн туршилтад А.Амармэнд, Х.Одончимэг, Б.Билгүүнжав, Б.Энхтөр нар оролцов. 

  
СЭТГЭГДЭЛ

А.Амармэнд 

Капучиног тойруулаад ринг гэх кофены бор дүрс үүсдэг юм байна. Сайн бариста кофены ринг гаргадаг гэсэн. Ринг үүсгэж арай чадсангүй. Капучиногийн гурваны нэг хөөснөөс бүрддэг учраас хөөс гаргахад хэцүү юм байна. 

Мөн кофены охь буюу эспрессо нь богино хугацаанд өөрийнхөө амт чанарыг алддаг учраас эспрессо гарснаас хойш 10 секундын дотор кофегоо бэлдэж гаргах ёстой байдаг гэнэ. Үүнийг мэдэж авлаа. Хожим гэртээ кофе чанахдаа энэ дүрмийг хэрэгжүүлнэ гэж бодлоо. 

Х.Одончимэг

Туршилтад орох санал тавихдаа хумсаа авч, үсээ боогоорой гэсэн шаардлага тавьсан. Эрэгтэй хүмүүст шивээсгүй байх шаардлага хүртэл тавьсан байналээ. Мөн ээмгээ ав гэж хэлсэн. Энэ нь ариун цэврийн шаардлагатай холбоотой юм байна. Мөн үнэртэй ус түрхэж болохгүй гэсэн шаардлага ч тавьсан. 

Ер нь кофе хийх гэдэг нь маш нарийн техниктэй байдаг юм байна. Туршилтад хамтдаа оролцсон гурван залуу маш сайн кофе чанаж, бариста шиг л байлаа. 

Б.Энхтөр

Амттай кофе чанахын тулд эспрессог зөв хийх учиртай юм байна. Бусад бүх кофены суурь нь эспрессо болдог. Хамгийн зөв хугацаанд, зөв дарсан шахалтаар ч гэх юм уу олон шаардлага байдгийг мэдэж авлаа. 

Б.Билгүүнжав

Бариста хийж үзэх юмсан гэж нэлээн боддог байлаа. Интернэтээр зөндөө уншиж, харж байсан. Яг хийгээд үзэхэд интернэтээс харж байсантай төстэй байна шүү. Өнөөдөр американо, латте, каппучино гурав л хийлээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
2 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
3 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
8 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
16
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.