Хайх зүйлээ бичнэ үү

мин

"Ногоон" болон бусад валютаар худалдаа хийх нь хууль бус. Валютаар наймаа хийсэн мэдээллийг 261657 утсаар өгөөрэй

Гадаад валютаар худалдаа хийвэл орлогыг хураах, торгох, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, үйл ажиллагаа эрхлэх эрхийг цуцлахаар шүүхэд хандах хүртэл хариуцлага хүлээлгэдэг


Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг үнэгүйдлээс хамгаалах, иргэд, хуулийн этгээдийн бодит орлого болон худалдан авах чадварыг тогтворжуулахад чиглэсэн “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хуулийн хэрэгжилтэд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж ажилладаг. Энэ чиг үүргийн хүрээнд хяналт шалгалтын ажлуудыг хийж байгаа ч уг хуулийг зөрчсөн үйлдэл тасрахгүй байна. Тиймээс Хороо хууль зөрчсөн талаарх бодит мэдээллийг 261657 дугаарын утсаар тогтмол хүлээн авч байна.

Мөн бараа ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт гагцхүү төгрөгөөр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэж хэвшихийг анхааруулж байна. Хууль зөрчин бараа, ажил үйлчилгээнийхээ үнийг төгрөгөөр бус гадаад валют, тооцооны нэгжээр илэрхийлсэн, төлбөр тооцоог гүйцэтгэсэн, зарлан сурталчилсан тохиолдолд тухайн иргэн, хуулийн этгээдийн орлогыг хураах, торгох, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, үйл ажиллагаа эрхлэх эрхийг цуцлахаар шүүхэд хандах хүртэл хариуцлага хүлээлгэдэг юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
0
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.