Хайх зүйлээ бичнэ үү

мин

Камер долоохоор завдсан хүү Өвлийн олимпийн “ОД” болов

"Пёнчан - 2018" олимпийн наадмын хамгийн өвөрмөц “од” тэр байлаа.


"Пёнчан - 2018" Өвлийн XXIII олимпийн наадам үргэлжилсээр байна. Баг тамирчдын амжилт, шүтэн бишрэгчдийн шуугиан цахим сүлжээг доргиож байна гэхэд хилстэхгүй. Харин энэ олимпин наадмын хамгийн өвөрмөц од "камер долоохоор завдсан" жаал хүү байлаа. 

Хүү телевизийн камер хармагцаа "камерыг" айлгахаар ухасхийн ирж байгаа нь олон нийтийн хайр, инээдийг нэгэн зэрэг хүргэсэн юм. 

Зураглаач түүнтэй гар цохин мэндчилэхээр гараа гаргахад ээж нь хүүг хөтлөн холдох гэв.

Гэвч хүү байрнаасаа ч хөдөлсөнгүй. 

Ээж нь түүнийг хөтлөхөөр удаа дараа оролдсон ч тэр огт хөдлөөгүйгээр барахгүй амаа ч хаасангүй. 

Удалгүй бяцхан “баатар” маань камерыг долоохоор завдаж, үйлдэл дээрээ баригдах нь тэр!

Ахиад л ээж эгч нар нь түүнийг болиулчихав.

Дэргэд нь яваа хоёр жаал ч камерыг тун сониучхан харсан нь хэчнээн өхөөрдөм. 

Үнэндээ олны шуугиад байсан "Олимпын од" нь тэд ч юм билүү?

Баасан гарагт NBC телевизийн шууд дамжуулалтын үеэр уг явдал болсон юм. 

Эх сурвалж: Buzzfeed.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
22
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.