Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хойд Солонгосчууд оргох, зугатахаас сэргийлсэн хяналтынхан тамирчдын тооноос их байна


Өмнөд Солонгост болж буй Өвлийн олимпийн наадамд Хойд Солонгосын 500 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа. Тэднийг тамирчин-дасгалжуулагчид, албаны хүмүүс болон "ажиглагчид" хэмээн гурав хувааж болно. Энэ дундаас хамгийн чухал, тамирчдаасаа олон тоотой нь "ажиглагчид". Тэдний үүрэг бол Хойд Солонгосоос олимпийн наадамд оролцож буй тамирчид зугатах, оргохоос сэргийлж, байнгын харуул, хамгаалалт, хяналтан дор байлгах юм. 

Хойдууд Өмнөд рүү оргох тохиолдол тийм ч ховор биш. CNN-ийн мэдээлснээр өнгөрсөн 60 жилд 31000 хойд солонгос иргэн Өмнөд рүү оргосон байна. Олон улсын тэмцээн, ялангуяа олимпийн үеэр оргосон тохиолдол хэд хэд бий. Тухайлбал, 1997 онд эмэгтэйчүүдийн мөсний хоккейн багийн гишүүн тэмцээнд оролцож байгаад оргож амжсан бол 1999 онд Испанид болсон тэмцээний үеэр жүдогийн тамирчин зугатаж байжээ. Тийм учраас Өмнөд Солонгост болж буй олимпийн үеэр тусгай "ажиглагчид" 24 цагийн турш цурам хийлгүй ажиллаж, тамирчдыг бие засах өрөө рүү хүртэл ганцааранг нь оруулахгүйгээр хатуу тагнаж байгаа тухай CNN-д мэдээлжээ. 

Олимпод оролцож буй хойд солонгос тамирчид бусад орны тамирчидтай яриа өрнүүлэх, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх нь бүрэн хориотой. 

Сонирхуулахад, Хойд Солонгосын баг тамирчид Өвлийн олимпоос нийт хоёр медальтай. 1964 оны Иннсбрукийн олимпоос тэшүүрийн төрөлд мөнгө, 1992 оны Альбервилийн олимпоос шорттеркийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан. Харин энэ удаагийн олимпийн наадамд спортын таван төрөлд 10 тамирчин өрсөлдөж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
17 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
18 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
38
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.