Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны олны мэдэхгүй 11 БАРИМТ

4. Тэр улсынхаа охидын поп хамтлагийн гишүүдийг сонгон шалгаруулдаг.


1. Түүний төрсөн өдөр НУУЦ.

Ким Жон Ун 1982, 1983 эсвэл 1984 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн гэгддэг. Эсвэл зургадугаар сарын 6-нд ч төрсөн байж магадгүй. 

2. Түүний хөмсөг "нарийсдаг".

Залуу удирдагчийн өөр өөр үед даруулсан гэрэл зургуудыг харьцуулбал, түүний хөмсөг жил ирэх тусам нарийссаар байгааг харж болох юм. 

3. Түүний хүүхэд нас “домог шиг” өнгөрсөн.

Ким Жон Уны хүүхэд ахуй насны гэрэл зураг олон нийтийн хувьд “маш нууц” байдаг. 2014 онд цэргийн жагсаалын үеэр л бага ахуй насных нь гэрэл зураг анх удаа дэлгэгдсэн гэдэг.

4. Тэр улсынхаа охидын поп хамтлагийн гишүүдийг сонгон шалгаруулдаг. 

Related image

Хойд Солонгосын охидын поп хамтлаг бусад улсуудаас огт өөр. Тэд улсынхаа хөгжил цэцэглэлтийн талаар дуулж хуурдах бөгөөд дууны клип ч тус улсын иргэд ямар аз жаргалтай, сайн сайхан амьдарч буйг илтгэх ёстой. “Moranbong” гэх охидын хамтлаг хамгийн алдартай нь бөгөөд хамтлагийн гишүүдийг залуу удирдагч өөрийн биеэр сонгон шалгаруулах журамтай. 

5. Тэр хэд хэдэн цол хэргэмтэй.

Ким Жон Ун мэдээж улсын удирдагч, намын дарга. Мөн:

-”Шинэ эхлэл”

-”Суу билэгт анд”

-”Сод хүн” зэрэг цол, алдрын эзэн. 2012 оноос эхлэн Хойд Солонгосын зэвсэгт хүчний удирдагч болсон. 

6. Тэр Швейцарт өөр нэрээр суралцаж, их сургуулийн боловсрол эзэмшсэн. 

Залуу удирдагчийг 1998-2000 онд Швейцарын Берн хотын их сургуульд хуурамч нэрээр суралцсан гэдэг. Түүний ангийнхан дээрх гэрэл зургийг одоогийн Ким Жон Ун мөн гэдгийг баталдаг. Тэд түүнийг хөгжилтэй, спорт, улс төрд сонирхолтой залуу байсан ч сурлага нь төдийлөн сайн байгаагүйг нотолдог аж. 

7. Тэр сагсан бөмбөгт “хорхойтой” бөгөөд Деннис Родмантай сайн найз. 

Ким сагсан бөмбөгт дуртай бөгөөд залуудаа Майкл Жексоныг шүтэн биширч зургийг нь цуглуулдаг байжээ. Тэр 2013 онд  АНУ-ын сагсан бөмбөгч Деннис Родмантай уулзаж, “найзууд” болжээ. Деннис түүний тухай “Хүмүүс түүнийг сэтгэхүйн өвчтэй гэдэг ч надад бол таалагдлаа” гэсэн гэдэг. 

8. Тэр ихэнх гэрэл зургууддаа инээмсэглэсэн байдаг.

-Паекту уулын өмнө:

-Цөмийн бөмбөг туршилтын үеэр:

-Сурагч нартай хамт мод тарихдаа:

Related image

Хүчирхэг улсыг удирдан явахын тулд түүнийг зориуд инээмсэглэдэг гэж судлаачид үздэг. Харин ойр дотнынхон нь түүнийг угаасаа л ийм хөгжилтэй хүн гэдэг. 

9. Тэр үсээ орчин үеийн маягаар засдаг.

Ким Жон Уны үсийг энгийнээр “армийн засалт” гэдэг. Гэхдээ бага зэрэг ялгаатай нь, тэр үсээ орчин үеийн маягаар самнадагт л байгаа юм. 

10. Хойд Солонгосын ард иргэдийн сүсэг бишрэлийн дагуу тэр "үхэшгүй". 

Түүний аав Ким Жон Илийн үед ч тус улсын ард иргэд ийн итгэдэг байсан. 

11. Хэрвээ тэр жин хаявал ийм харагдана. 

Залуу удирдагчийг илүүдэл жинтэй гэж үздэг бөгөөд жингээ барьвал ийм төрхтэй харагдах юм. 

 

Эх сурвалж: Brightside.me

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.