Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Пёнчан 2018” олимпийн медальтнууд ямар шагнал авах вэ

Шагналыг харахад медаль авах боломж бага байх тусам хэмжээ нь их байх аж.


Эрт дээр үеэс л улс орнууд олимп, дэлхийн аваргын медальтнуудаа шагнаж урамшуулдаг уламжлалтай байсан. Шагналыг харахад медаль авах боломж бага байх тусам хэмжээ нь их байх аж. Харин спортын өндөр амжилттай том улсуудын шагнал тун даруухан байна.
Олимпийн медальтнууддаа хамгийн их шагнал өгдөг орон бол Азербайжан. Энэ орны тамирчид Өвлийн олимпийн наадамд алтан медаль авбал 510 мянган доллар авах нь гайхалтай. Гэхдээ авах найдвар тун бага гэдгийг хэлэх хэрэгтэй. Азербайжанд олимпийн мөнгөн медаль 255 мянга, хүрэл медаль 130 мянган долларын шагналтай.

Тэдний араас Төв Азийн Казахстан улс орж байна. Энд алтан медальтан 250 мянган долларын шагнал хүртэж, мөнгө 200 мянга, хүрэл 75 мянгаар үнэлэгддэг. Нэг онцлог нь тухайн тамирчны дасгалжуулагч мөн яг адилхан хэмжээний шагнал авна. Мөн шагналт 4-6 дугаар байрт орсон тамирчин ч мөнгөн шагналтай.   
Украинчууд алтан медальтай тамирчнаа 125 мянгаар урамшуулж, мөнгөн медаль 80 мянга, хүрэл медаль 55 мянган долларын шагналтай. Мөн олимпийн аваргууддаа орчин үеийн сууц амлаж байна.  
Харин Өмнөд Солонгост шагналын систем өөр. Олимпийн аварга хүн 60 мянган доллар авч болох ч түүнийгээ 22 жилийн турш авах сар тутмын 923 долларын тэтгэлгээр сольж болдог.
Хятадад олимпийн аваргадаа 50 мянган доллар олгохоос гадна медальтнуудад татварын олон төрлийн хөнгөлөлт өгдөг.
Австрали улс олимпийн аваргадаа “дөнгөж” 13 мянган доллар өгдөг хамгийн харамч улс юм. Мөн АНУ, Канад, Герман улсууд олимпийн аваргадаа 20-25 мянган доллар шагнадаг байна.

Улс орнуудын олимпийн медальтанд олгодог шагналын хэмжээ

Улс Алтан медаль Мөнгөн медаль Хүрэл медаль
Азербайжан 510 мянган доллар 255000 130000
Казахстан 250000 200000 75000
Итали 189000 101000 67000
Литва 156000 78000 62000
Беларусь 150000 75000 50000
Украин 125000 80000 55000
ОХУ 114000 71000 42000
Франц 67000 27000 17500
Финланд 40000 20000 13000
Армен 30000 25000 10000
Америк 25000 15000 10000
Герман 20000 15000 10000
Канад 20000 15000 10000
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
47
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.