Хайх зүйлээ бичнэ үү

мин

Чингисийн бунханд хагас метр ойртлоо гэв

Эхнэр нөхөр хоёр жил гаруйн дотор 13 метр гүн хонгил ухжээ.


Казахстаны нэгэн гэрбүлийнхэн Их эзэн Чингис хааны бунханд хүрэхэд хагас метр л үлдээд байна гэж зарлалаа.
Өөрийгөө их зөнч хэмээн зарласан Гульжанар Алтынбекова Их хааныг хаана оршуулсныг мэднэ гэдгээ жил гаруйн өмнө дэлхий даяар зарласан билээ. Тэрбээр эрдэмтэн мэргэд, шинжилгээний баг хүлээсэнгүй. Нөхрөө дагуулан өөрөө малтаад эхэлсэн юм. Одоо тэдэнд Чингис хааны булшинд хүрэхэд ердөө 30-50 см л үлдээд байгаа гэнэ.

2014 онд Гульжанар Алтынбековын зүүдэнд казах түмний өвөг дээдэс Манас ирж, Лесхоз тосгоны дэргэдэх хэсэг газрыг заагаад “15 метрийн гүнд Чингис хаан нойрсож байгаа” гэж хэлсэн гэнэ.
Эхнэр нөхөр хоёр жил гаруйн дотор 13 метр гүн хонгил ухжээ. Ухалтын үеэр рашаан ус олсон ч тэдний гол зорилго Их хааны бунхан гэнэ.
“Их хаан хавтгай чулуун дээр хэвтэж байна. Хажууд нь хоёр гэрэл асаж, ташуур зэрэг эд зүйлс нь байна” гэж Гульжанар Алтынбекова ярьж байна.

Харин Казахстаны эрдэмтэд тэдний нээлтийг огт тоохгүй байна. Түүхч Алексей Гончаров “Чингис хааныг Казахстанд оршуулсан гэдэг яриа утгагүй зүйл. Их хаан энэ газартай ямар ч хамаагүй. Бид түүнийг хэдэн онд нас барсныг, төрсөн нутагт нь оршуулсныг мэднэ. Энэ бол одоогийн Монгол улсын нутаг” гэж ярьжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
20
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.