Хайх зүйлээ бичнэ үү

мин

МҮОХ Хойд Солонгостой хамтран ажиллана

Хүндийг өргөлт, гимнастик, ширээний теннис зэрэг өндөр амжилт үзүүлдэг спортын төрлүүдээр багш, дасгалжуулагч солилцох боломжтой.


МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн БНАСАУ-ын спорт, соёлын сайд болон Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч Ким Ил Гүктэй уулзалт хийлээ.
Ноён Ким Ил Гүг жүдо, чөлөөт бөх зэрэг бөхийн спортын төрлүүдэд дэлхийн хамгийн хүчирхэг шигшээ багийг бүрдүүлсэн Монгол улсын амжилтанд баяр хүргэж, туршлага судлан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ноён Д.Загдсүрэн Пёнчан 2018 наадамд тамирчдаа илгээн, сайн зохион байгуулалттай оролцож байгаад нь талархал илэрхийлэн, хүндийг өргөлт, гимнастик, ширээний теннис зэрэг өндөр амжилт үзүүлдэг спортын төрлүүдээр багш, дасгалжуулагч солилцох боломжтой гэж үзэж байгаагаа дуулгав.
Уулзалтын хүрээнд 2 тал ҮОХ-дын хооронд допингийн эсрэг, спортын менежмент, багш дасгалжуулагчдын сургалт, тамирчин солилцоо, хамтарсан тэмцээн зохион байгуулах үндсэн чиглэлүүдийн хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг зурах тохиролцоонд хүрлээ гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
3 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
3
3 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
42
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.