Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бүсгүйчүүдэд таалагддаг эрчүүдийн 10 мэргэжил

Мэргэжил гэдэг бол эрчүүдийн нэрийн хуудас, нийгмийн нэр хүндийнх нь илрэл.


Хэчнээн сайхан царай зүстэй байгаад эзэмшсэн мэргэжил, эрхэлдэг ажилгүй бол бүсгүйчүүдэд таалагдахгүй. Мэргэжил гэдэг бол эрчүүдийн нэрийн хуудас, нийгмийн нэр хүндийнх нь илрэл. Энэ бүхнээр л бүсгүйчүүд найз залуу, ирээдүйн ханиа сонгодог байна. Бүсгүйчүүдэд таалагддаг эрчүүдийн мэргэжлийн тусгай чансаа ч бий.

Цагдаа

Ямар ч эмэгтэй хүн хүчтэй эр хүний нөмөр, хамгаалалтад байхыг хүсдэг. Харин хэн түүнийг хамгаалж чадах вэ? Мэдээж тусгайлан бэлтгэгдсэн мэргэжилтэн болох цагдаа. Танай гэрт хамгийн ойрхон Цагдаагийн хэсэг магадгүй танилцах клубын үүрэг гүйцэтгэж ч болох юм.

Санхүүч

Мөнгө олж чаддаг эр хүнд эмэгтэйчүүд дуртай. Тэгвэл мөнгөтэй ойр ажилладаг, мэддэг хүн эдийн засагч, санхүүчээс өөр хэн байх билээ. Эрэгтэй санхүүч ховор ч эдийн засгийн салбарт өөр олон мэргэжил бий.

Массаж, бариа засалч

Бариа засалчийн чадмаг гар таны булчинг суллаж, өвчинг арилгана. Өөр олон таашаал ч өгч чаддаг.

Инженер

Инженер хүн ямар ч асуудлыг шийдэж чаддаг. Мэргэжлийн онцлог нь тэднийг олон талын мэдлэгтэй, өөртөө итгэлтэй байхыг шаарддаг. Энэ чанарууд нь жинхэнэ амьдралд бүсгүйчүүдийн сэтгэлийг татдаг байна.

Экологч

Байгаль дэлхий юу болж байгааг хүн төрөлхтөн ухаарч ядаж байхад энэ залуус тэргүүн эгнээнд тулалдаж байгаа. Ямар нэг ашиг хонжоо харалгүй, нийтийн төлөө тэмцдэг чанарыг нь бүсгүйчүүд өндрөөр үнэлдэг. Эрдэмтэн экологчид энэ жагсаалтын 6-д бичигдэж байна.

Багш

Их сургуулийн ухаалаг, залуухан профессорийг мөрөөддөггүй оюутан охид байхгүй биз. Мэдлэг гэдэг бол ухаанаас гадна хүнийг өөртөө татах хүч юм.

Маркетингийн мэргэжилтэн

Янз бүрийн танилцуулга, хурал зөвлөгөөн, байнгын хөдөлгөөнтэй амьдрал. Бүсгүйчүүдийг татдаг гол зүйл нь энэ. Мөн цалин сайтай.

Эмч

Эмч нар ухаалаг, тусч, анхаарал халамжтай. Эрчүүд сувилагчтай учир ургуулахсан гэж мөрөөддөг бол бүсгүйчүүд цагаан өмсгөлтэй эмч залууг хүсдэг.

Хуульч

Сайн хуульч хүн мэдээлэл сайтай, өөртөө итгэлтэй байх ёстой. Сайхан костюм, үнэтэй цүнх нь бүсгүйчүүдэд таалагддаг байна.

Архитектор

Байшин барьдаг эр хүнийг хайрлахгүй байхын аргагүй. Өөрийн гэрийг ч ингэж тооцоолон цогцлоох байх гэж эмэгтэйчүүд итгэдэг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.