Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Пёнчан 2018”: Олимпийн сонин хачнаас

Анхны сэргээш илэрлээ.


АНУ-ын ижил хүйстнүүд Засгийн газартайгаа дайтлаа

Америкийн ижил хүйстэн тамирчид Дэд ерөнхийлөгч Майк Пенс нарын хоорондхи “тулаан” ширүүссээр байна. Майк Пенс Индиана мужийн захирагч байхдаа ижил хүйстнүүдэд үйлчлэхгүй байх эрхийг үйлчилгээний газруудад олгож байсан хүн бөгөөд одоо Өмнөд Солонгост багаа дэмжихээр ирээд байгаа юм. Уран гулгалтын Адам Риппон, цаначин Гас Кенуорти нар нээлтийн ёслол дээр үнсэлдэж байгаа зургаа олон нийтийн сүлжээнд оруулж, “Хайртай найзтайгаа олимпод оролцож байгаадаа баяртай байна. Атаархаж үх, өвөө минь” гэж бичсэн юм. Дэд Ерөнхийлөгч хариуд нь тайвнаар “Би бүх тамирчдаа дэмжихээр ирсэн” гэж хариулсан.

NBC солонгосчуудаас уучлал гуйв

Америкийн телевизийн том компани NBC-гийн тайлбарлагч Жошуа Купер Рамо нээлтийн ёслол тайлбарлаж байхдаа “Өмнөд Солонгос орчин үеийн соёлтой орон болоход Япон орон том үүрэг гүйцэтгэсэн” гэж хэлснийг солонгосчууд доромжлол хэмээн хүлээж авсан юм. Учир нь 1910-1945 онд Японы колони байсан үеэ тэд түүхийнхээ хамгийн харанхуй үе гэж нэрлэдэг.  Өмнөд Солонгосын иргэдийн эсэргүүцлийн дагуу NBC хүлцэл өчсөн.

АНУ-д төрсөн япон залууг ад үзэв

Америкийн Liberty One TV-ийн ток-шоуны хөтлөгч Жо Биггс Америкт төрсөн ч Өвлийн олимпод Япон улсын өмнөөс оролцож байгаа уран гулгалтын тамирчин Крис Ридийг дайрч доромжиллоо. Ридийн аав америк, ээж япон хүн. Тэрбээр 2006 онд Японы шигшээ багт тоглох хүсэлтэйгээ илэрхийлж, Ванкувер, Сочигийн олимпод Японыг төлөөлөн оролцож байсан билээ. Биггс “Телевизээр гарч байгаа энэ этгээд Мичиганд төрсөн мөртлөө Японы өмнөөс уралдаж байна. Тэр Японруугаа тонил. Чи АНУ-д амьдарч, бэлтгэл сургууль хийх эрхгүй” гэж жиргэсэн юм.

Эрх чөлөөний хөшөөг арилгахыг хүсэв

ОУОХ-ноос АНУ-ын хоккейн шигшээ багийн хаалгчийн дуулга дээрх Эрх чөлөөний хөшөөний дүрсийг арилгахыг хүссэн байна. ОУОХ энэ дүрсийг улс төрийн сурталчилгаа гэж үзэж байгаа юм. Олимпийн дүрэм ёсоор хувцас, өмсгөл дээр ямар ч улс төрийн сурталчилгаа хийхийг хориглодог билээ. Америкийн багийн хаалгач нар энэ дуулгатайгаа Финландын эсрэг хэдийнэ тоглосон бөгөөд дараагийн тоглолтод харин яах эсэхийг шийдээгүй байна.

Анхны сэргээш илэрлээ

“Пёнчан 2018” наадмын анхны сэргээш хэрэглэсэн тамирчин “тодорлоо”. Шорт трекийн Японы шигшээ багийн гишүүн Кэй Саито сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн бөгөөд яг ямар хориотой бодис илэрснийг мэдээлээгүй байна. Японы ҮОХ-ноос түүнийг шигшээ багаас хассанаа мэдэгдлээ. 21 настай Саито 5000 метрийн буухиад уралдах ёстой байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
QUIZ: Та шүдний талаар хэр мэдлэгтэй вэ?
2
1 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
3
3 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
санал болгох
1
5 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
45
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.