Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Пёнчан 2018” олимпийн аварга нядлуулах нохойг аварч байна

Олимпийн тамирчид нэг нэг нохойн амь аврахыг Меган уриалж байна.


Канадын уран гулгалтын тамирчин эмэгтэй Меган Дюамель багийн тэмцээнд түрүүлж, Пёнчаны олимпийн аварга болсон билээ. Одоо түүний санааг идшинд хэрэглэхээр зэхэж байгаа нохдын хувь заяа спортын уралдаанаас илүү зовоож байгаа аж. Меган нохой нядалдаг газар очиж, нэг нохой худалдан авч, амийг нь аварсан байна.

Өнгөрсөн жил Өмнөд Солонгост тэмцээнд оролцож байхдаа тэр солонгосчууд нохойны мах иддэгийг сонсоод гүн шоконд орсон гэнэ. Тэр үед ч Меган нэг нохойг идэш болохоос аварсан.

Олимпийн аварга тэр нохойндоо Му-Тае гэдэг нэр өгч, Канаддаа аваад харьсан.

Энэ удаагийн нохойг ч нутагтаа авч явна. Гэхдээ өөрөө тэжээхгүй, сайн эзэн олж өгөх гэнэ.

Олимпийн тосгоноос хамгийн ойр нохой нядалгааны газар 40 минутын зайд бий.

Нохойн мах Солонгост амттай хоолонд тооцогддог.

Гадаадынхныг цочролд оруулахгүйн тулд БНСУ-ын Засгийн газраас Пёнчаны нохойн махан хоолны газруудыг олимпийн үеэр ийм хоол хийхгүй байхыг хүссэн.

Өмнөд Солонгост жилд 2 сая нохой нядалдаг.

Засгийн газрын хүсэлтийг үл тоон, Пёнчанд нохойн махан хоол хийдэг 10 ресторан ажилласаар байна.

Меган Дюамель Өмнөд Солонгост нохойн мах хэрэглэхийг эсэргүүцсэн кампанит ажлыг дэмжиж, Human Society International байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна.

Түүний жишээгээр олимпийн тамирчид нэг нэг нохойн амь аврахыг Меган уриалж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
5 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
7 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
47
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.