Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Пёнчан-2018":Хүйтэн учраас медалийг маргааш нь гардуулж байна

Зарим хүн үүнийг сэргээшийн шинжилгээтэй холбон тайлбарлаж байсан.


Өвлийн XXIII Олимпийн наадам өнөөдөр 4 дэх өдрөө үргэлжлэн, Олимпийн медальтнууд тодорсоор байна. Тэмцээн дуусангуут медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулалгүй, наадмын маскот бэлэглэж байгааг бүгд анзаарсан байх. Зарим хүн үүнийг сэргээшийн шинжилгээтэй холбон тайлбарлаж байсан.

"Олимпийн аваргууд маань яагаад тэмцээн дуусмагц медалиа шууд гардан авахгүй байна вэ?" гэсэн асуулт хөгжөөн дэмжигчдийн толгойд төрөх нь зүйн хэрэг. Хариулт нь Өвлийн олимпийн наадмын онцлогоос хамаарч, ихэнх спортын төрлүүд гадаа явагддаг учир тамирчид төдийгүй үзэгч, хөгжөөн дэмжигчдийг хүйтнээс хамгаалахын тулд ажээ.

Тэмцээний үеэр багагүй хүйтэн байдаг учир тэмцээн дуусмагц ихэнх хөгжөөн дэмжигч, үзэгчид суудлаасаа босон явдаг байна. Олимпийн аваргууд олны анхаарлын төвд медалиа гардан авах нь бас нэгэн чухал зүйл. Эдгээрийг харгалзан үзэж ОУОХ-ноос "Турин-2006" Өвлийн XX олимпийн наадмаас эхлэн тухайн спортын тэмцээн явагдсаны дараагийн өдөр "Медаль гардуулах ёслол"-ыг тусад нь зохион байгуулахаар шийдвэрлэсэн аж.

"Пёнчан-2018" наадмыг зохион байгуулах хорооноос медаль гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн олон нийтэд зориулж, "K-pop" тоглолт болон бусад олон төрлийн соёлын арга хэмжээг үнэ төлбөргүй явуулж байна гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хойд Солонгосын суртал ухуулгын мастер таалал төгслөө
2
2 цагийн өмнө
SHINee хамтлагийн Taemin албан ёсны фэн клубийнхээ нэр, логог зарлалаа
3
2 цагийн өмнө
"Baby Reindeer" цувралын нөлөөгөөр эрчүүдийн хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага эрс өсжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
31
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.