Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

УРАМ ЗОРИГ ӨГӨХ МОНГОЛ YOUTUBE СУВГУУД

Бичлэгүүдээ “Урам зориг, эрч хүч өгөх”, “Зөвлөмж зөвлөгөө”, “Ted болон бусад лекцүүд”, “Баримтат кинонууд” гээд дөрөв ангилаад playlist үүсгэчихсэн.


Нүдэнд харагдаж, гарт баригдахгүй хэрнээ урам зориг, хүсэл тэмүүлэл, эрч хүч, мотивац, сэтгэлгээ, хандлага гэдэг зүйлс бидний амьдралд хамгийн ихээр нөлөөлж, зорилго тэмүүлэлдээ хүрч чадах эсэхийг чинь шийддэг билээ. Орчин үед бидэнд мэдлэг, боловсрол, гэрчилгээ олж авах амархан болсон боловч харин түүнийгээ ашиглаж, хэрэгжүүлж, үр дүнг нь амсах тэсвэр тэвчээр, сахилга бат, сэтгэл зүй л туйлын ихээр дутагдаж буй. Тиймээс залуус та бүхэнд амжилт, ялалт, зорилгодоо хүрэхэд гүүр болдог дээр дурдагдсан зүйлсийг олж авахад чинь туслах монголчуудын ажиллуулдаг Youtube сувгуудыг танилцуулж байна.

#INSPIREMONGOLIA
Youtube суваг: /channel/UCM5iEnFt_4rmFm2zCJOw9Gw
Facebook пэйж: /mongolianinspire

“Зорилго, тэмүүлэлтэй хүн бүрт зориулав” гэсэн уриатай энэ сувгийн 160 гаруй бичлэгүүдээс үзэлгүй орхих, үр өгөөжгүй, үнэ цэнэгүй бичлэг нэг ч үгүй. Бүгдээрээ үзсэн хүндээ мэдлэг, ухаарал, ойлголт, эрч хүч, урам зориг, итгэл найдвар өгөх гайхалтай бичлэгүүд. Монгол хадмалаас гадна англи орчуулгыг нь давхар хамт оруулдаг учир хэл сурч байгаа хүмүүст тун өгөөжтэй. Бичлэгүүдээ “Урам зориг, эрч хүч өгөх”, “Зөвлөмж зөвлөгөө”, “Ted болон бусад лекцүүд”, “Баримтат кинонууд” гээд дөрөв ангилаад playlist үүсгэчихсэн. Залууст хамгийн сайн хүрдэг  “Урам зориг, эрч хүч өгөх” бүлэгт нь үзсэн хүний урмыг хөглөж, сэтгэлийг хөөргөж, зүрхийг нь догдлуулах үзүүштэй, сонирхолтой мотивац гэгчийг ундарч оргилтол нь өдөөж өгөх хадмалтай бичлэгүүд багтсан байдаг. Харин “Зөвлөмж зөвлөгөө” хэсгээс шууд өөртөө тусгаж, авч, хэрэгжүүлж, үр шимийг нь хүртэж болохуйц практик зөвлөгөөнүүд багтсан байдаг. Тухайлбал “Яаж ой тогтоолтоо сайжруулах вэ?”, “Хэрхэн зөв шийдвэр гаргах вэ?” гэх мэт. Харин сүүлийн хоёр бүлгээс Ted-н алдартай илтгэлүүдийг үзэж, ухаарал сэхээрэл авч нэгийг ойлгох гайхалтай баримтат кинонуудыг үзэж болно. Тухайлбал Арнольд Шварценеггерийн “Арнольдын төлөвлөгөө” хэмээх ESPN-ий бүтээсэн баримтат кино байгаа. 2015 оноос “Монголын хүүхэд, залууст юугаар ч үнэлэх аргагүй итгэл найдвар, урам зориг, эрч хүч өгөх” зорилго тавин долоо хоног бүр тогтмол бичлэг оруулж буй сувгийн Facebook page-г InspireMongolia гэж хайвал олдоно. Даваа, пүрэв гараг гэсэн хуваариар бичлэгүүдээ тодорхой цагт оруулдаг нь бас бусад youtuber, facebook page-н админуудад санаа авууштай зүйл. За тэгээд InspireMongolia-гаас урам зоригоо аваад байждээ.

#UKATUMUR
Youtube суваг: /user/ukatumur/videos
Facebook пэйж: /UkaTumur2

Хүс, Хий, Хүр хэмээн уриалдаг энэ эрч хүчтэй бүсгүйг “Амжилтын тарни” номын зохиогч гэдгээр нь хүмүүс мэдэх байх. Тэрээр өөрийн Youtube суваг болон вебсайтаараа дамжуулан хүсэл, зорилго тэмүүлэлтэй, түүндээ хүрэхийг хичээж мэрийдэг хүн бүрт зориулсан зөвлөмж, зөвлөгөө бүхий бичлэгүүдээ долоо хоног болгон тогтмол давтамжтай хүргэдэг. Видео-захиа ч гэж хэлж болох түүний бичлэгүүдээс та мөрөөдөл зорилгоо биелүүлэхийн төлөө тэмцэх замд чинь тулгарах саад бэрхшээл, тэдгээрийг хэрхэн даван туулах арга замуудын талаар мэдэх боломжтой.
Тухайлбал түүний сувгаас та “Хийж эхлүүлсэн ажлаа дуусгаж чадахгүй байгаа шалтгаан”, “Өөртөө итгэх итгэлээ хэрхэн нэмэгдүүлэх вэ”, “Анхаарлаа хэрхэн сайн төвлөрүүлж сурах вэ” зэрэг өөрийгөө хөгжүүлж, хүсэл зорилгодоо хүрэх замд чинь тус болох олон үр өгөөжтэй бичлэгүүд багтсан байгаа.

#POSITIVE MONGOLIANS
Youtube суваг: /channel/UCXr6n3L8EDVQR-_EUJc-2Nw
Facebook page: /positivemongolians/

Дэлхийн хамгийн том видео платформоор дамжуулан нутаг нэгт залуустаа мэдлэг, ухаарал, урам зориг түгээж буй бас нэгэн Youtube суваг бол “Эерэг Монголчууд”. Швед улсад ажиллаж амьдардаг хоёр хосын хөтөлдөг тус суваг нь Positive Mongolians хэмээх онлайн төслийнх нь нэг хэсэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол залуусын сонсууштай, сургамжтай, өгөөжтэй, үнэ цэнэтэй үгийг ярилцлага байдлаар хүргэдгээрээ онцлогтой.
“Онлайн зөвлөмж” хэмээх тус нэвтрүүлгийнх нь хамгийн сүүлийн дугаарт Филиппин улсад сурч буй оюутан оролцож тамирчин хүний сэтгэл зүйн онцлог, амжилтанд хүрэхийн тулд баримтлах ёстой зарчмуудын талаар ярилцсан байна. Тогтмол тодорхой хуваарьтай бичлэг оруулах Youtube-н алтан дүрмийг тэд тун сайн биелүүлж долоо хоног бүр шинэ контентоор хорин мянга хүрэх гэж буй дагагчдаа баярлуулдаг. Мөн тэдний хувийн амьдралын сонирхолтой, хөгжилтэй vlog-ууд, яруу найраг, номын хэсгээс уншсан бичлэгүүд ч таныг энд хүлээж байгаа.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.