Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Точиношин: Монголчууд хүчтэй

Точиношин “Европын бөхчүүдээс ялгаатай нь тун уян хатан биетэй, бяртай болохоор монголчууд бараг гэмтэл авдаггүй онцлогтой”


Өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн Гүржийн бөх Точиношин эх нутагтаа ч алдаршиж байна.
Энэ сарын 14-нд Токио дахь Япон сэтгүүлчдийн клубт хэвлэлийн бага хурал хийлгэж байсан Точиношинд Гүржийн Ерөнхийлөгч Георгий Маргвелашвилигээс том шагналын сураг сонсогдлоо.
Юуны өмнө Точиношинийг Гүрж Улсын Япон дахь Аялал жуулчлалын хүндэт элчин төлөөлөгчөөр томилсон Ерөнхийлөгчийн жуух бичгийг Япон дахь Гүржийн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Леван Цинтазе гардуулан өглөө. Дараа нь Элчин сайд “Ерөнхийлөгч маш том Төрийн шагнал Точиношинд олгоно гэж надад хэлсэн. Мэргэжлийн сүмод Гүржийн анхны түрүү бөх болсон гавьяаг нь үнэлж байна гэсэн. Ямар шагнал вэ гэвэл Японы “Ард түмний гавьяат” шагналтай дүйцэх юм” гэж сэтгүүлчдэд тайлбар хийсэн юм.  

Хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчид түүнээс “Монгол сүмочид яагаад ийм хүчтэй байна вэ” гэж асуухад Точиношин “Европын бөхчүүдээс ялгаатай нь тун уян хатан биетэй, бяртай болохоор монголчууд бараг гэмтэл авдаггүй онцлогтой” гэж хариулжээ. “Тэднийг ялахын тулд ямар нэг нууц арга байгаа юу” гэхэд “Байхгүй” гэж гараа өргөн, сэтгүүлчдийг инээлгэсэн байна. Цаашдын мөрөөдлийнхөө талаар “Хүн болгон озэки цол гэж хэлж байгаа. Озэки болно гээд хэт их бодоод байвал биеэ бариад эхлэнэ. Тийм болохоор хичээж барилдана л гэж хэлье” гэжээ. Мөн “Одоо манай Гүржид сүмочид бэлтгэл хийх дохёо алга. Төрөлх Гүрждээ ганц ч гэсэн дохёо барьж өгмөөр байна. Тэр дохён дээр сонирхогчдын сүмогийн ДАШТ зохион байгуулбал сайхан” гэж мөрөөдлөө хуваалцсан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
48
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.