Хайх зүйлээ бичнэ үү

мин

Тонгагийн “Тосонцэнгэл” Токиогийн олимпод усанд сэлэлтээр оролцоно

Пита гүйлтийн цанын 15 км-ийн зайд уралдаж, 116 тамирчнаас 114-т шалгарсан.


Тонгагийн тосорхог залуу хоёр жилийн өмнө “Рио 2016” олимпийн наадамд дэлхий даяар алдаршсан билээ. Зуны олимпийн нээлтийн ёслол дээр цээж нүцгэн далбаагаа бариад орж ирж байсан нь одоо ч олны ой тойнд илхэн байна. Түүний нэрийг Пита Тауфатофуа гэдэг. Риод таэквондогийн төрөлд өрсөлдөж, эхний тойрогтоо л ялагдсан.

Гэвч тэр гандан бууралгүй “Пёнчан 2018” наадамд цанын төрөлд өрсөлдөх эрх авч чадсан билээ. Нээлтийн ёслол дээр мөн л бужигнуулсан Пита гүйлтийн цанын 15 км-ийн зайд уралдаж, 116 тамирчнаас 114-т шалгарсан. Сайн үзүүлэлт биш нь тодорхой. Гэхдээ олон улсын олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертений хэлсэнчлэн Олимпод ялах нь гол биш оролцох нь гол билээ.

Тиймээс тосорхог тонга залуу 3 олимпийн наадамд 3 өөр төрлөөр оролцож, рекорд тогтоохоор шийджээ. Түүний зорилго “Токио 2020” зуны олимп. Хоёр жилийн дараа болох олимпод тэр усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөхөөр зориг шулууджээ.
“Миний зорилго “Токио 2020” наадамд усанд сэлэлтийн төрлөөр оролцох. Боломжгүй юм гэж үгүй. Харцгаая” гэж тэр сэтгүүлчдэд ярьсан. Усанд сэлэлтэд 32 багц медалийн төлөө өрсөлддөг болохоор алдаршихад бүр хялбар. 103 мянган хүн амтай Тонга арлын цорын ганц тамирчин нь Пита юм болов уу.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
21
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.