Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Жон Траволта 70 нас хүрлээ буюу түүний талаарх 20 баримт

Бидний танилцуулах 20 баримт алдарт жүжигчнийг өөр өнцгөөс харах боломж танд олгох байх.


Холливудын од Жон Траволта тэгш ойгоо тэмлэглэж байна. Түүний тоглосон олон киног бид мэднэ. Кинон дээр Траволта дуу дуулж, бүжиглэж, онгоц, машин чадмаг жолоодно. Гэхдээ жинхэнэ амьдрал дээр тэр ямар хүн юм бол? Бидний танилцуулах 20 баримт алдарт жүжигчнийг өөр өнцгөөс харах боломж танд олгох байх.

1,

Жоны ээж Хелен жүжигчин, дуучин байсан. Хүүгээ багаас нь тоглолтондоо дагуулан явж, жүжгийн дугуйланд оруулсан юм.

2,

Түүний аав Сальваторе итали, ээж нь ирланд хүн. Аав нь Нью-Жерсид Travolta Tires хэмээх машин засварын газартай байлаа.

3,

Траволтаг бүгд итали гаралтай америк хүн гэдэг ч тэр өөрийгөө ирланд хүн гэж үздэг.

4,

Жон Траволта католик шашинтан, бүтэн сайн өдөр бүр сүмд очдог байжээ. Гэвч 1975 онд "Дианетика” номыг уншсанаасаа хойш scientology-д орж, одоо ч даган шүтсээр байна.

5,

Жон 16 настайдаа Bye Bye Birdie мюзиклд тоглосон нь түүний анхны цалинтай ажил байв. Эх сурвалжаас үзэхэд тэр 3 сар ажиллаад 100 доллар авсан байна.

6,

Траволта сургуулиа 1971 онд хаясан. 17 настай хөвгүүн кино, дуу бүжгийн замыг сонгосон нь алдаагүй.

7,

Багадаа тэр жүжигчин Жеймс Кэгниг шүтэн биширдэг байсан.

8,

Дуртай кино нь Клод Лелушийн "Эрэгтэй эмэгтэй хоёр” (1966).

9,

Траволта өөрөөсөө 18 эгч эмэгтэйд дурласан. В1976 онд нэгэн кинонд эх, хүүгийн дүр хамт бүтээсэн Дайна Хайлендтэй найзалж байв. Харамсалтай нь 1977 онд Дайна хорт хавдраар түүний гар дээр өөд болсон юм.

10,

Жон Траволта нэг удаа өөрийгөө 200 сая долларын үнэтэй гэж наргиж байв.

11,

“Saturday Night Fever” кинонд тоглохын тулд тэр бүтэн 9 сар бүжгийн бэлтгэл хийсэн.

12,
Тэр киноны бүжгийг Жон өөрөө найруулсан гэдэг.

via GIPHY

 

13,
Холливудын продюсер нарын дунд “Траволта тоглохоос татгалзвал Ричард Гирийг урь. Заавал амжилт олно” гэдэг яриа байдаг. Үнэхээр ч Жоны татгалзсан дүрүүдийг Гир бүтээгээд огтхон ч харамсаж байгаагүй.

via GIPHY

 

14,

Жон Траволта “Splash” киноны гол дүрд тоглох гэж байсан боловч менежер нь болиулжээ. Жоныг орлосон Том Хэнкс гайхалтай амжилт олж, Траволта маш их харамссан гэдэг.

15,
Түүний жүжигчний замнал 1980-аад онд уруудаж эхэлсэн ч “Pulp Fiction”-д тоглосноор дахин сэргэсэн.

via GIPHY

 

16,

Жон Траволта Цагаан ордонд Диана гүнжтэй бүжиглэж байсан.
17,
Дианатай бүжиглэснээ Жон амьдралынхаа хамгийн гол үйл явдлын нэг гэж үздэг.

18,

Хувьдаа 5 онгоцтой, онгоц барих эрхтэй. 1992 онд онгоц нь аянганд цохиулж, сүйрэх шахсан удаатай.

19,
Опра Уинфри түүнийг бишрэн шүтдэг.

via GIPHY

 

20,

Жон Траволта зохиолч хүн. Хэд хэдэн ном хэвлүүлсэн.

Жон Траволтагийн 10 эшлэл

1. Нас ахих тусам чи өөрийгөө шинэ мөрөөдөлтэй бол гэж шахаж, шаардах хэрэгтэй.
2. Зарим хүн энэ дэлхийд хэт мэдлэгтэй ирдэг тул тэднийг анх удаа амьдарч байгаа гэхэд итгэхэд бэрх байдаг.
3. Хүний амьдрал 30 нас хүрээд хэлбэр дүрстэй болж ирдэг. Хэн гэдгээсээ болж, уучлал гуйх хэрэггүй болдог.
4. Миний сайн чанар уу? Тунгалаг нүд минь. Юу бодож байгааг минь нүдээр минь шууд уншиж, мэдэж болно.
5. Ихэнх хүн хайр дурлалын харилцааг бий болгох хэрэгтэй гэдгийг мартдаг. Эхний жилүүдийн "уралдаан" ард үлдсэний дараа харилцаагаа шинэчлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол юу ч үгүй хоцроно шүү.
6. Хэрэв би зөв зүйл хийгээд, сэтгэл зүрх минь цэвэр ариун байвал амьдрал сайхан болно гэж би итгэдэг.
7. Жинхэнэ амьдрал киноны амьдрал шиг үзэсгэлэнтэй сайхан биш. Маш богино хугацааны дотор баатрууд нь хэдэн сая цэцгэн дундуур явдаг. Харин энэ цэцгээр жинхэнэ бодит хүний амьдралыг чимэхийн тулд 4 жил ч хэрэгтэй болно.
8. Би далдын хүчин зүйлд итгэдэг. Ямар хэлбэртэйг нь мэдэхгүй. Гэхдээ сансар дэлхий далдын хүчгүй оршин тогтнож чадахгүй гэж боддог.
9. Юу ч хийсэн бүтэхгүй байх үед тактикаа шинэчлэх хэрэгтэй.
10. Дээр үед бид одоогийнх шиг жилд 3 кино хийдэггүй байсан. 3 жилд 2 кино бүтээдэг байлаа. Киноны зураг авалт хооронд маш их зайтай тул цаг нөхцөөх гээд янз бүрийн юм хийнэ. Би хийл тоглож, зургийн дугуйланд суралцаж, франц хэлний хичээл хүртэл хийж байсан. Ямар нэг юм хийхгүй бол уруу татагдах, гайд унах магадлал өндөр байсан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
20 цагийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
3
Өчигдөр
“Үхэж дууссан” Шон Бин 65 нас хүрлээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
30
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.