Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Царай муутай моделиудтай Загварын төв

Энэ төвд модель авахдаа жин, царай зүсний ямар нэг хязгаарлалт тавьдаггүй.


Английн Лондон хотын нэгэн агентлаг буюу Загварын төвд ажилладаг загвар өмсөгчид өнөө үеийн гоо сайхны ойлголттой огт өөрөөр ажилладаг. Тэндхийн моделиудыг сайнаар хэлэхэд өвөрмөц төрхтэй, муулах юм бол эрэмдэг гэхээр. Гэсэн ч тэд тун амжилттай ажиллаж, зарим нь Лондонгийн загварын 7 хоногийн арга хэмжээнд оролцсон.

Энэ төвд модель авахдаа жин, царай зүсний ямар нэг хязгаарлалт тавьдаггүй. Шивээстэй, сэгсгэр үстэй гээд хэн ч байсан болно.

Ажилд орох ярилцлага дээр тэд нүүр амаа үрчийлгэж, ер нь юу  ч хийсэн болно.

Агентлагийн эзэн Марк Френч "Бид хувь хүнийг хүндлэн үздэг. Бид хатуу хязгаар, дүрэмтэй загварын ертөнцөд шинэ урсгал оруулж байгаа. Манайд тарган, туранхай, өндөр нам бүх төрлийн модель бий. Танд хэрэгтэй моделийг дор нь олоод өгнө” гэж ярьж байна.

Царай муутай моделийн талаар ярихдаа тэрбээр Францын жүжигчин Жерар Депардьег жишээ болгон авдаг. “Жерар царай муутай ч харизм, хувь хүний онцлогтой. Тэр бусдаас өөр болохоор бүсгүйчүүд түүнд ухаангүй дуртай"

Загварын төв Лондон хотын төвийн дүүрэгт 50 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Байшингийн ханан дээр  Дэвид Боуигийн хөрөг “Төгс биш зүйлд гоо үзэсгэлэн оршиж, ухаангүй галзуурлаас агуу суу билэг төрнө” гэсэн бичигтэй хадаастай байдаг.

Агентлагийн ярилцлагад орохоор халагдсан цэрэг, сорвитой боксчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч ирдэг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
47
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.