Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ШИНЭ НОМ: Тиффани дахь өглөөний цай

“Утга зохиол” цувралын 18 дахь дэвтэр “Тиффани дахь өглөөний цай” роман хэвлэгдэн гарлаа.


“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Утга зохиол” цувралын 18 дахь дэвтэр “Тиффани дахь өглөөний цай” роман хэвлэгдэн гараад байна. Орчин үеийн сонгодог бүтээлд зүй ёсоор тооцогддог энэхүү богино роман нь Трүмэн Капотигийн хамгийн өвөрмөц туурвилын нэг бөгөөд дүрслэл, хэмнэлийн хувьд ер бусын онцлогтой, шүүмжлэгч, судлаачдад өндрөөр үнэлэгдсэн бүтээл юм. Түүнээс энэхүү романыг бичих болсон шалтгааныг нь асуухад тэрээр “Ертөнцийн нарыг нэгхэн өдөрт үзээд үрэгдэж алга болдог бяцхан эрвээхий шиг л Нью-Йоркт ирээд замхарч оддог тэдгээр залуухан охид бүсгүйчүүдийн бэлгэдэл болгож бичсэн” гэжээ. Энэхүү зохиолоор найруулагч Блейк Эдвардс 1961 онд ижил нэрт кино бүтээсэн бөгөөд Холли Гөлайтлигийн дүрд бүх цаг үеийн дэлгэцийн од Одри Хепбёрн тоглосон билээ. 
 
 

Цай аягалаад өгөх хүнгүй болсон үед, хэн ч хэрэггүй санагдаж байвал л “амьдрал дуусчээ” гэж би бодно.

Амьдарна гэдэг музей дундуур хийсэн өнгөрөхтэй л ижил. Үзсэн харснаа хожим бодож эргэцүүлж, тэр тухайгаа номоос эргэн харах гээд хэрэггүй – учир нь энэ бүгдийг нэг дор авах боложмгүй.

Тачаангуй харагдахад ямар нэг дүрэм гэж үгүй. Тачаангуй гэдгээ батлахын тулд би заавал унтлагын өрөөнд орох шаардлагагүй. Модноос алим түүж байхдаа ч, бороонд зогсож байхдаа ч би тачаангуй харагдаж чадна.

Сайхан оройн зоог урт удаан амьдрал хоёрт ганц л ялгаа бий. Оройн зоогт амттан нь хамгийн сүүлд ирдэг.

Жинхэнэ найзууд гэдэг сонгож болдог гэр бүлийн гишүүд юм.

 
Хемингуэй, Фолкнер зэрэг зохиолчтой харьцуулахад Капоти харьцангуй цөөн тооны бүтээл туурвисан ч олон нийтэд өргөн уншигдсан, шинэ санаагаар баялаг зохиолуудынхаа ачаар XX зууны АНУ-ын хамгийн чухаг уран зохиолчийн нэгд тооцогдох болсон юм. Түүний “Тиффани дахь өглөөний цай” романыг уншихыг хүсвэл та энд дарна уу.
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
15
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.