Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Уран гулгалтын тухай шилдэг 4 кино

Медведева, Загитова хоёрын халз тулааныг хүлээж суух зуураа уран гулгалтын тухай энэ 4 киног үзнэ үү.


“Пёнчан 2018” олимпийн наадмын уран гулгалтын төрөл өрсөлдөөн ихтэй, сонирхолтой сайхан болж байна. Гэхдээ энэ олимпийн хамгийн том өрсөлдөөн гэж хэлж болохоор эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл эхлээгүй байна. Медведева, Загитова хоёрын халз тулааныг хүлээж суух зуураа уран гулгалтын тухай энэ 4 киног үзнэ үү.

“Чемпионы” (2014) Аваргууд

Сочигийн олимпийн өмнө гарсан энэ кинонд Оросын тамирчдын түүхэн таван ялалтын тухай өгүүлнэ. Хайр дурлал, нөхөрлөл, урван тэрслэлт, итгэл. Эмэгтэй нь хүнд гэмтэл авч, дахин гулгахад хэцүү болсон ч хамтрагч хосынхоо ачаар их спортод эргэн ирнэ. Дараа нь өөртөө итгэх итгэлтэй болж, эцэст нь Солт Лейкийн олимпод түрүүлнэ. Хэтэрхий гэмээр сайхан түүх тул итгэхэд бэрх ч энэ бол болсон явдал. Елена Бережная – Антон Сихарулидзе хос гулгагчдын түүхийг харуулжээ.

“Blades of Glory” (2007)

Уран гулгалтын тухай инээдмийн кино. Стокгольмд болсон Өвлийн тоглолтын үеэр алтан медалийн төлөө Чазз Майкл Майклс, Жимми Макэлрой нар өрсөлдөнө. Ижилхэн оноо авсан тул хоёуланг нь ялагчаар тодруулсан ч тэд зодолдож, дахин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөх эрхгүй болно. Гэхдээ тэд аргыг нь олж, хосын төрөлд дахин гулгаж эхлэх юм.

“I, Tonya” (2017)

Алдарт Тони Хардингийн намтарт тулгуурлан найруулагч Крейг Гиллеспи бүтээсэн кино. Тоня Хардинг 1990-өөд оны үеийн хамгийн хэл ам, хэрүүл шуугиантай тамирчдын нэг байлаа. Маш олон тэмцээнд түрүүлж байсан ч шигшээ багт орохын төлөө өрсөлдөгчдөө халдсан явдал нь олны ой тойнд мөнхөрчээ.

“Лёд” (2018)

Хүнд гэмтсэн уран гулгалтын од бүсгүй. Зодог тайлах гэж байсан ч түүний амьдралд царайлаг хоккейчин залуу гарч ирнэ. Тэдний хайр дурлал бүсгүйг их спортод эргүүлэн авчрах талаар өгүүлнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
22 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.