Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

UB.LIFE Түүхүүд: Хүүхдүүдийн хэлж байсан хамгийн аймшигтай зүйлс

Яг л урьд амьдралаа санаж буй мэт.


Та хүүхдүүдийн ярьсан сонин хачин зүйлсийн тухай сонсож байсан уу? Аймаар ч юм шиг, заримдаа үл ойлгогдом түүхийг тэд ярьдаг. Үнэн худал эсэхийг нь ч мэдэх боломжгүй шахам эвгүй түүхүүд нь хүмүүсийг ихэнхдээ үхтэл нь айлгадаг. Bored Panda сайт дээр нийтлэгдсэн хүүхдүүдийн аймшигтай яриануудыг орчуулан хүргэж байна.

1. Хүү минь гурван настай байхдаа нөхрийн маань эмээгийн дуулдаг байсан Польшийн хүүхдийн дууг дуулж байсан. Эмээ нь үүнийг гэр бүлийн бүх хүүхдэд дуулж өгдөг байсан гэсэн. Гэхдээ тэр хүүг маань төрөхөөс ч өмнө нас барсан. Бидний хэн нь ч Польш хэлээр ярьж, дуулдаггүй.

2. Охин минь төрөөд 11 долоо хоног болж байхдаа тархины гэмтлийн улмаас гурав хоног комд орсон. Хэдэн жилийн дараа нэг өдөр бороо орж байхад тэр, “Бурхан шиг үнэртэж байна” гэж хэлсэн. Хэрвээ та бүхэн бурхан ямар үнэртэйг мэдмээр байсан бол... Зүгээр дээ.

3. Бага дүү минь ямагт өөр эмээ өвөөтэй тухайгаа, бас цэнхэр байшинд амьдардаг байснаа ярьдаг байсан. Ээж маань нэг өдөр тэр газрыг үнэхээр мэдэж байгаа эсэхийг нь олж мэдэхээр шийдэн бид замд гарсан юм. Гэтэл тэр 5 настай чөтгөр бидэнд 45 минутын турш хаашаа явах, яаж эргэх тухай зааварчилгаа өгсөөр бид хэдэн хотхоны зайтай газар байрлах гудамжны төгсгөл дэх хаягдсан цэнхэр байшинд ирсэн.

4. Хоёр настай хүүхэдтэйгээ хамт оршуулгын газрын дэргэдүүр гэртээ харихаар явж байсан юм. Гэтэл тэр, “Ээж ээ, чулуун байшингийн дэргэд зогсож байгаа улаан хүрэмтэй тэр ах хэн бэ?” гэж асуусан. Тэгээд тэр хуруугаараа бунхан руу заасан. Тэнд биднээс өөр хэн ч байгаагүй. “Тэр над руу даллаж байна” гэж хэлээд тэр гараа даллаж эхэлсэн. Дараа нь, “Тэр бидэнтэй ярилцахаар ирж байна” гэсэн юм.

5. Таван настай байхдаа охин минь надад, “Та бол надад байсан хамгийн гайхалтай ээж” гэж хэлсэн. “Би чиний цор ганц ээж шүү дээ” гэхэд минь харин тэр над руу хараад, “Үгүй ээ та гурав дахь нь. Гэхдээ би танд хамгийн их дуртай.”

6. 7 настай хүүтэйгээ хамт ой модонд дундуур алхаж явсан юм. Бид чимээгүйхэн явж байв. Гэтэл тэр гэнэт, “Ой мод биднээс өргөл шаардаад байна” гэж хэлсэн.

7. Манай найзын охин ярьж эхлэх үедээ дандаа л маш их бухимдсан байдалтайгаар, “Би эрэгтэй хүүхэд” гэж хэлдэг байсан. Нэг өдөр тэр, “Би одоо эрэгтэй биш. Би эрэгтэй хүүхэд байсан” гэж хэлээд уйлж эхлэхдээ, “Би эгчийгээ санаад байна” гэдэг болсон юм. Түүний ярих чадвар улам сайжирсаар, тэр энэ яриагаа илүү сайн тайлбарлах чадалтай болох үедээ, “Би эрэгтэй хүүхэд. Эгч намайг асардаг байсан. Бид өдөр болгон товч хийдэг үйлдвэрт ажиллахаар алхдаг байсан. Бид Испаниар ярьдаг. Тэгээд би үхчихсэн, би үхчихсэн” гээд дахин уйлж эхэлсэн. “Намайг машин мөргөчихсөн. Би эгчтэйгээ үйлдвэрээс алхаж явсан юм. Гэтэл машин мөргөчихсөн. Маш их тоос шороотой байсан. Би тоос шороотой зам дээр үхсэн. Би эгчийгээ санаад байна.”

8. 1991 онд би хүүхдийн эмчээр ажилладаг байсан. Тэр өдөр таван настай хүүхдэд үзлэг хийж байв. Тэр хөдөө амьдардаг, найз нөхөд гэж байхгүй, гэрээрээ сурдаг, гэртээ зурагтгүй байсан. Яг үзлэгийн дундуур тэр над руу хараад, “Ах чинь ‘Desert Storm’-ийн үеэр амийг минь аварсан” гэж хэлсэн. Би бүр хувхай цайж орхисон. Ах маань Иракт байлдаж байсан юм.

9. Бэлтгэл анги дотор багшийг нь байхгүй үед сууж байх хооронд нэг жаахан охин хүрч ирээд гэдэс рүү минь хуруугаараа зааснаа, “Энд бяцхан хүүхэд байна. Яг энд хүүхэд байна” гэж хэлсэн. Би ажлынхаа хэнд ч жирэмсэн болсноо хэлээгүй байсан.

10. Жаахан байхад шөнө дунд нэг өндөр хүн хөлийг минь барьж, намайг сэрээдэг байсан. Даанч би хашхирах гэхэд хэтэрхий айсан байдаг байлаа. Эцэг эх маань хэзээ ч надад итгэж байгаагүй. Гэхдээ намайг төрөхөөс ч өмнө нас барсан том ах минь дүрслэлтэй яг таардаг байсан. Би түүний өрөөнд, хуучин тоглоомуудтай нь хамт байдаг байсан юм. Заримдаа тоглоом нь өөрөө ажилладаг байсан.

11. Охин минь хоёр настай байхдаа ширээн доор нөхрийн минь хүүхэд цагтаа уншдаг байсан номын хуудаснуудыг эргүүлээд сууж байсан. Юу хийж байгааг нь асуухад тэр, “Эмээ ном уншиж өгч байна” гэж хэлсэн. Түүнийг төрөхөөс хоёр жилийн өмнө тэр нас барсан. Бас тэр ном нөхрийн минь ээжийнх байсан юм.

12. Хүү маань манай хуучин байшинд нэг залууг байнга хардаг тухайгаа ярьдаг байсан. Аав шиг том гэхдээ аав биш гэнэ. Тэр харанхуйд зогсож байдаг гэсэн. Тэр тухай ярихаа больж, хэдэн сар өнгөрч байтал нэг өдөр тэр тааз руу харснаа, “Тэр буцаад ирлээ” гэж шивнэсэн.

13. Жирэмсэн байх үед 3 настай охин минь ямагт 2 хүүхэд байгаа гэж ярьдаг байсан. Долоо хоногийн дараа үзүүлтэл ихэр хүүхэд байж таарсан. Дараа нь хүү охин хоёр гэж таамагласан байх үед тэр ямагт эмэгтэй хүүхдүүд гэж хэлж байсан. Дараа нь бид түүнээс тоглоомоор хэзээ төрөхийг асуухад тэр календарь дээр арваннэгдүгээр сарын 28-ныг заасан. Гэтэл юу гээч, тэд үнэхээр 2012 оны арваннэгдүгээр сарын 28-нд төрсөн.

14. Охин минь хоёр настай байхдаа хамт жижиг горхийн хажуугаар явж байсан юм. Тэгтэл тэр зогсоод, тэр зүг зааж, “Би тэнд үхсэн” гэж хэлсэн.

15. Би хүүхэд асарч байсан юм. Бид хамтдаа зооринд тоглож байхад тэр, “Таныг хайрцганд хийхэд хэн ч сонсож чадахгүй. Энэ доор байхад хэн ч таныг сонсож чадахгүй” гэж хэлээд намайг хазсан.

16. Манай нагац дүү гадаа савлуур дээр тоглож байлаа. Түүний савлуур хөдөлсөөр, би түүнийг түлхээгүй болохоор салхины үр дүнд л тэгж хөдөлж байна гэж бодсон юм. Тэр ганцаараа ярьж байсан болохоор би түүнээс хэнтэй ярьсныг нь асуусан юм. Гэтэл тэр Анни Мэй Адамс (манай авга эгч) гэж хэлсэн.

17. Манай дүү унтахаар хэвтсэн. Гэхдээ тэр “Муухай ааштай хөвгүүн над руу ширтээд байгаа болохоор унтаж чадахгүй нь” гэж хэлсэн. Тэгээд тэр харанхуй хэсэг рүү заасан. Бид нар унтаж чадаагүй, эцэст нь өөр тийшээ явах хэрэгтэй болсон.

18. Таван настай хүүхэд надаас “Тантай гэрлэж болох уу” гэж асуусан. Харин би түүнд найз залуутай гэдгээ хэлэхэд тэр, “Түүнийг үхчихвэл болох уу” гэж асуусан.

19. Манай хүүхэд нисэх онгоцны зураг зурсан юм. “Бүгд энэ дотор түгжигдчихсэн” гэж хэлэхэд нь гайхан асуухад тэр онгоцны эргэн тойронд гал, цус зурж, бүгд үхсэн, тэндээс гарч чадахгүй тухай хэлсэн. Энэ бол Малайзад онгоц алга болохын өмнөхөн байсан юм.

20. Үхэх үед бидэнд юу тохиолддог вэ гэж надаас асуухад нь би хариулж чадахгүй зогсож байтал тэр, “Би мэднэ ээ. Бид дахиад шинэ хүн болж төрдөг” гэж хэлсэн.

21. Охин маань өөрийн анх байсан газрын тухай ярьж эхэлсэн. “Бид бүгд тавуулаа байсан. Дараа нь бид ээжийгээ сонсож, хэвлийд нь орсон” гэж хэлсэн.

22. Хүүдээ чихмэл тоглоом авч өгтөл тэр, “Би аав чинь байх үедээ чамд яг ийм тоглоом авч өгсөн. Дараа нь чи намайг дахин хараагүй” гэсэн. Би түүнийг 12 жилийн турш дахин хараагүй. Тэр надад чихмэл туулай авч өгч байсан юм.

23. Ээж маань унтахаар явсан юм. Гэтэл хүү маань, “Тэр бурхан дээр тун удахгүй очих гэж байгаадаа жаргалтай байгаа болов уу” гэж асуусан.

24. Ихэр хүүхдүүд минь төрөхдөө ярьж чадахгүй их удсан. Гэтэл ярьж эхлэх үедээ тэд Испаниар гайхалтай сайн ярьсан. Бид гэртээ огт Испаниар ярьж байгаагүй.

25. Би хүүхдийнхээ өрөөнд ортол тэр бүх чихмэл тоглоомоо нөгөө тийш нь харуулаад тавьсан байсан. Яагаад тэгснийг нь асуутал тэр, “Энэ бүх нүд над руу хараад байхад би унтаж чадахгүй байна. Таныг тэр их нүд харж байхад яаж унтаж чаддагийг би ойлгохгүй байна” гэсэн.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0