Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Хар ирвэс" киноны тухай сонирхолтой 10 баримт

Та үзээгүй яваа юм биш биз?


Марвел дахин нэг кино гаргасан нь “Хар ирвэс” юм. Баян, хүч чадалтай уг баатрын тухай кино гарсан даруй дэлхий дахиныг байлдан дагуулаад байна. Rotten Tomatoes дээр хамгийн өндөр үнэлгээтэй Марвелын киноны нэг болоод байгаа юм.

1. Rotten Tomatoes дээр хамгийн өндөр үнэлгээ авсан Марвелын кино.

Хар ирвэс бол олон нийтийн дунд хамгийн томоор танигдаж буй анхны хар арьст баатар юм. Т’чалла бол Ваканда гэх улсын хаан билээ. Дэлхий дахины өмнө ядуу тарчиг хэмээн харагддаг энэ улс яг үнэндээ техникийн хамгийн дээд төвшний хөгжилд хүрсэн улс байдаг. Хар ирвэс “Civil War” кино дээр анх гарсан билээ.

2. Анх “Black Panther” биш “Black Leopard” нэртэй байсан.

  Анх “Гайхамшигт 4” 119 дэх комик ном дээрээ “Black Leopard” нэртэйгээр гарч байв. Номон дээр хамтрагчид нь түүнийг нэрээ солих бодолтой байгаа эсэх тухай гардаг байна. Харин кино нь ийнхүү зүй ёсны нэрээр гарчээ.

3. Өнгөт арьстай жүжигчид бол кино багийнхан оролцсон.

Уг киноны дийлэнх дүрийг өнгөт арьс жүжигчид бүтээсэн юм. Түүнээс гадна кино зураг авалтын багийнхан ч мөн өнгөт арьст гэдгийг та мэдэх үү? Энэ нь өнгөт арьст хүмүүсийн хувьд маш том бүтээл болоход тусалсан юм.

4. Уг кино “Black Panther Challenge”-ийг бий болоход тусалсан.

Хүүхдүүдэд туслах маш өргөн хэмжээний чалленжийг бий болоход уг кино тусалсан юм. Уг чалленжэд маш олон од оролцсон ба “The Ellen DeGeneres” шоунд хүртэл дурдагдаад авсан юм.

5. Түүний бие хамгаалагчид бол цуцашгүй бүсгүйчүүд.

Мэдээж хаан хүн гэдэг бие хамгаалагч, мэргэжлийн хүмүүсээр хүрээлүүлэх нь тодорхой. Харин тэр хүмүүс нь бүсгүйчүүд юм. Маш хүчирхэг, тулааны ур чадварт маш сайн суралцсан бүсгүйчүүд. Үзвэл та өөрийн эрхгүй огших вий.

6. Африк аялгыг гол дүрийн жүжигчин Боузман Чедвик албаар оруулсан.

Мэдээж цэвэр англи. Америк аялга орох нь утгагүй хэрэг байсан биз. Гол дүрийн жүжигчин Чедвик африк аялгыг заавал оруулах ёстойг хэлж, эцсийн үр дүнд энэ нь бодит хэрэг болсон байна. Яаж ч бодсон Европ аялгатай байх учиргүй гэдгийг тэр ярилцлага дээрээ хэлсэн юм.

7. Хар ирвэс 1994 оноос хойш анимэйшн бүтээлүүдэд гарч эхэлсэн.

Анх удаа дэлгэцээр гарч байна гэж та бодсон юм биш биз? Тийм биш ээ. Тэр олон удаа телевизийн шоуны хэсэг болсон дүр. 1994 онд анх “Гайхамшигт 4”-ийн хэсэг дээр гарсан юм. 90 онд X-Men дээр багахан хугацаанд гарч байсан билээ.

8. Тэр X-Men дээр гардаг Стормтой гэрлэж байсан.

Тийм ээ, X-Men-ий Сторм мөн. Бүр багаасаа л бие биенээ мэддэг байж таардаг юм. Тэд Вакандад хуримладаг ч удалгүй салж орхидог байна. Энэ түүх харин дурдагдсан эсэх, ер нь холбоотой байсан эсэх нь кино үзсэн хүмүүст л тодорхой биз ээ.

9. Киноны санаа тэртээ 1992 онд тавигдаж байсан.

1992 онд жүжигчин Уэсли Снайпс киноны тухай цухас дурдаж байсан юм. Өнгөт арьст супер баатрын тухай кино хийх тухай дурдаж байсан ба тухайн үед чимээгүй болсноор хүмүүст тийм сайн танигдаж чадалгүй өнгөрсөн байдаг.

10. Киноны дууг Кендрик Ламар хийсэн.

Та киног үзэж байхдаа дуунуудыг нь анзаарсан уу? Яг л Кендрик Ламар байсан шүү. Грэммигийн шагналт дуучнаас илүү хэн дууг нь илүү хийж чадах билээ? Найруулагчаас эхлээд жүжигчид хүртэл энэ киноны бүх зүйл гайхалтай тухай тэр дурдсан байдаг.

Кино төгсгөлдөө 2 кредит хэсэгтэй гэдгийг дахин сануулъя. Түрүүлээд гараад явчихав даа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
29
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.