Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ганц ч үзүүлбэр хийлгүй олимпод оролцсон зальтай цаначин

Олимпийн тамирчин ийм байх гэж үү хэмээн гайхсан мэргэжилтэн, хөгжөөн дэмжигч нарт The Denver Post сонин Элизабет Суэйнигийн түүхийг илчилсэн юм.


Унгарын шигшээ багийн нэрийн өмнөөс уралдсан америк цаначин бүсгүй Элизабет Суэйни “Пёнчан 2018” наадамд оролцсон ч нэг ч үзүүлбэр, ганц ч дасгал хийлгүй нэгдүгээр байр эзэллээ. Гэхдээ мэдээж сүүлээсээ эхний байрт орсон.
Цанын фристайл, хафпайпийн төрөлд өрсөлдсөн тэрбээр үсэрч харайх нь битгий хэл, гулгахдаа ч тун муу харагдаж байсан тул анхны шатны цанын секцэнд хөтлөөд аваачаад өгчихмөөр харагдаж байлаа.

Олимпийн тамирчин ийм байх гэж үү хэмээн гайхсан мэргэжилтэн, хөгжөөн дэмжигч нарт The Denver Post сонин Элизабет Суэйнигийн түүхийг илчилсэн юм. 33 настай Элизабет мэргэжлийн тамирчин биш, олимпийн сонгон шалгаруулалтыг бараг залилан мэхлэлтээр буюу дүрмийн цоорхойг ашиглан гарч ирсэн байжээ. Олимпийн наадамд оролцохын тулд олон улсын тэмцээнүүдэд оролцсон нийт дүнгээр шилдэг 30-д багтах ёстой. Америк бүсгүй 30-аас цөөхөн тамирчин оролцсон бүх тэмцээнд идэвхтэй оролцож, үсэрч харайж чаддаггүй ч уналгүй гулгаад барианд ороод байдаг байж. Мэдээж эрсдэлтэй спорт хойно унах, хасагдах өрсөлдөгч гарна. Тэгэхээр Элизабет ямар ч гэсэн сүүлчийн байранд оролгүй, оноо цуглуулчихна. Ингэсээр байгаад Унгарын шигшээ багийн өмнөөс олимпод орох эрхтэй болсон юм.
Унгарын Цанын холбооноос түүний талаар “Пёнчанд ирэхээс өмнө бид түүний тоглолтыг огт үзэж байгаагүй. Энд л түүний хэрхэн гулгадгийг харлаа” гэж мэдэгдсэн байна.
Суэйни дасгалаа ингэж хийсэн.

Харьцуулахад жинхэнэ олимпийн тамирчны хафпайп ийм байдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
46
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.