Хайх зүйлээ бичнэ үү

мин

Трамп хадмууддаа АНУ-ын иргэншил олгоно

Гэхдээ тэднийг хэзээ Словениос ирсэн, яаж байнга оршин суух эрх авсныг тодруулсангүй.


АНУ-ын Тэргүүн хатагтай Мелания Трампын эцэг эх удахгүй Америкийн иргэн болох гэнэ. Америкийн Ерөнхийлөгчийн гэргийн хуульч Майкл Уалдс “The Washington Post” сонинд ярилцлага өгөхдөө “Тэргүүн хатагтайн эцэг Виктор Кнавс, эх Амалия нар Америкт хууль ёсоор амьдарч байгаа. Тэд байнга оршин суугчийн үнэмлэхтэй. Удахгүй АНУ-ын иргэншил авах ёслолд оролцоно” гэж хэлсэн байна. Гэхдээ тэднийг хэзээ Словениос ирсэн, яаж байнга оршин суух эрх авсныг тодруулсангүй.

Ерөнхийлөгч Доналд Трамп хууль бус цагаачдын эсрэг хатуу тэмцэж байгаа тул Америкийн хүний эрхийг хамгаалагчид Ерөнхийлөгчийн хадмууд өөрсдөө Америкт хууль ёсны дагуу оршин сууж байгаа юу гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Мелания Трамп Хуучин Югослав улсын бүрэлдэхүүнд байсан Словений Ново-Место хотод төрсөн. 1996 оноос Нью-Йоркт амьдарч байгаа. 2005 онд Трамптай гэрлэж, жилийн дараа АНУ-ын иргэн болсон билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
2
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.