Хайх зүйлээ бичнэ үү

мин

Олимпийн медальт анхны буриад бөхөд хандив цуглуулж байна

Хэрэв тэр 2008 онд хүрэл медалиа авсан бол Кыргызстан улсаас их хэмжээний шагнал авах байсан нь гарцаагүй.


ОХУ-ын “ВКонтакте” олон нийтийн сүлжээний “Борцы Бурятии” группээс нэгэн хандивийн аян зохион байгуулж байна.
Буриадын бөх Базар Базаргуруевт шагнал гардуулахад зориулсан аян бөгөөд ирэх сарын 10-нд Улаан-Үдэд болох Буриадын тэргүүний нэрэмжит олон улсын тэмцээн дээр гардуулан өгөх юм.
Базарыг шагнах болсон нь тун учиртай. Базар Базаргуруев 2008 онд Бээжингийн олимпод Кыргызстаны нэрийн өмнөөс барилдаж, шагналт 5 дугаар байрт шалгарсан билээ. 2017 оны дөрөвдүгээр сард Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Бээжинд мөнгөн медаль хүртсэн Украины бөх Василий Федоришин сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон тул медалийг нь хураах шийдвэр гаргасан юм. Ингэснээр Базар 3-р байрт дэвшиж, 9 жилийн дараа олимпийн хүрэл медалиа гардан авсан.

Базар Базаргуруев Олимпийн наадмаас медаль хүртсэн анхны буриад бөх болсон ч эх оронд нь ч, Кыргызстанд ч хэн ч тоосонгүй. Хэрэв тэр 2008 онд хүрэл медалиа авсан бол Кыргызстан улсаас их хэмжээний шагнал авах байсан нь гарцаагүй. Тиймээс “Борцы Бурятии” группын хамт олон хандив цуглуулж, алдарт бөхдөө тус дэм болохыг хичээж байгаа юм.
Базар Базаргуруев одоо Буриадын Агийн дүүргийн Судунтуй тосгонд мал маллаж байгаа гэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
15
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.