Хайх зүйлээ бичнэ үү

мин

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ярилцлагын ОНЦЛОХ 25 эшлэл

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ярилцлага өнөөдрийн “Үндэсний шуудан” сонинд нийтлэгджээ.


УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ярилцлага өнөөдрийн “Үндэсний шуудан” сонинд нийтлэгджээ. Түүний ярилцлагын онцлох 25 эшлэлийг хүргэж байна.

1. Миний хувьд Үндсэн хуулийг бага зэрэг өөрчлөх саналтай байгаа.

2. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх эсвэл хориг тавих эрхийн аль нэгийг нь хасах хэрэгтэй. Харин хоёуланг нь хасч болохгүй. Би хувь хүнийхээ хувьд хууль санаачлах эрхийг нь хасахыг дэмжиж байгаа.
 
3. Намын даргаа сонгоогүй шүү дээ. Даргаа огцруулсан тогтоолыг л хүчингүй болголоо гэж ойлгож байна. 
 
4. Бага чуулганаа хуралдуулж, Их чуулганаа зарладаг юм. Хурал болно гэж намайг уриагүй. 
 
5. Шалгуулна гэдэг бол сайн зүйл шүү дээ. Намайг хуулийн байгууллагаас шалгаад асуудалгүй гэдгийг тогтоосон. 
 
 
6. Бидний зохион байгуулсан хуралд Н.Энхбаяр даргыг урьсан боловч ирээгүй. Харин хуралд оролцсон хүмүүсийг зодож нүдэж, бэртээх шахсан. 
 
7. Одоо 65-аас дээш настай 80 гаруй гишүүн гуравдугаар сарын 1-нээс эхлэн өлсгөлөн зарлахаар гарын үсэг зурсан байна. Би тэдэнд “Өлсгөлөн зарлаж хэрэггүй. Хуулийн дагуу явъя” гэж хэлсэн. 
 
8. Олон түмэн харсан. МАН, АН-ынхан сая болсон Их чуулганаар өөрсдөө пялдагадаж, мэндчилгээ дэвшүүлж, гүйгээд байсан. 
 
9. МАН-д дагаар оръё гэж гуйсан тохиолдол хүртэл байна лээ.
 
10. АН-ынхан манай хуучин сайдуутай нийлээд хулгай хийж, улс орныг ядууруулсан. Тэд боломж байдаг бол намайг энэ ордноос гаргах сонирхолтой хүмүүс. 
 
11. МАХН-аас хөөнө гэсэн ойлголт огт байхгүй. 1990 оноос ардчилал гарч, хэн нэгнийг хөөдөг асуудал байхгүй болсон. 
 
12. Хувь хүнийхээ хувьд ч, улс төрийн шийдвэр гаргасны хувьд ч хэн нэгнийг хөөлөө гэхэд явчихдаг хүн биш. Хувь хүнийхээ үзэл бодлоор МАХН-д би байх шаардлагагүй байж болно. Харин олон зуун гишүүний итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх надад байхгүй. 
 
13. Би намдаа хэвээрээ байна. Өчигдөр манай намын золголт болсон. 
 
14. Н.Энхбаяр даргаас эхлээд Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, Ц.Шаравдорж нар Ц.Элбэгдоржийн хэлмэгдүүлэлтийн хонгилоор чирэгдэж явж байгаа хүмүүс. Ийм барьцаанд орсон хүмүүстэй яаж улс төр хийх юм бэ.
 
15. Сохор хүн сохор хүндээ зам заахгүй гэдэг.
 
 
16. Их хурлаа хурдан зохион байгуулаад дахин хүсэлт гаргаарай гэсэн байсан. Ямар ч шүүгчийн шийдвэр ингэж гардаггүй. АН-ын нөлөөлөл баттай орсон гэж харж байна.
 
17. Хадгаламж банкийг Төрийн банк болгож улсад авсан. Тэгэхээр Төрийн банк төлөх үү, “Эрдэнэт үйлдвэр” төлөх үү гэдэг нь ялгаагүй болчихож байгаа юм. 
 
18. Ш.Батхүү хувь хүнээр биш, аж ахуйн нэгжээрээ зээл авсан гэнэ. Аж ахуйн нэгж нь хаана байна вэ гэхээр төрийн мэдэлд оччихсон байгаа. Үүнийг хэдээр үнэлж, хэрхэн авсан нь ойлгомжгүй. Энэ бол төрийн мафийн хийж байгаа ажил. 
 
19. Арбитрын шүүхэд давж заалдах гэсэн ойлголт байдаггүйг ямар ч хуульч мэдэж байгаа. 
 
20. АН-ын гаргаж байгаа мэдээллээр 51 хувийн хувьцааг алдаж, Монголд үйл ажиллагаа явуулах гэж байгаа гэсэн. Харин МАН-ынхан Эрсэдлийн сангаасаа мөнгийг нь төлөх боломжтой талаар яриад байгаа юм.
 
 
21. Арбитрын хуулийг саяхан олон улсын хуультай нийцүүллээ гээд УИХ-аар баталчихсан. Энэ хуулиар бид Арбитрын шүүхийн өмнө бүр их үүрэг хүлээчихсэн. Өмнө нь өөр гарц гаргах боломжтой байсан. Тиймээс би эсэргүүцэж, хуулийг гацаах гэж явсан. Гэтэл гишүүд бусдын өмнөөс кнопоо дараад л баталчихсан юм.
 
22. Би Арбитрын хуулийг сайжруулсанд нь эгдүүцээд байгаа юм биш. Ийм хүнд нөхцөлд байхдаа бид тэдэнд хоол бэлтгээд өгчихсөн.
 
23. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг шилжүүлэх үндэслэл дээр л Монголын тал ялагдчихсан юм биш биз дээ гэж айж байна. 
 
24. УИХ Засгийн газрын тогтоолийг хүчингүй болгох, газрыг тусгай хэрэгцээнд авах л эрхтэй. Хүний өмчийг авъя гэвэл хууль гаргах ёстой. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар мэдэхгүй байна гэж байхгүй. Би үүнд бухимдаад байгаа юм.   
25. Хууль бус тогтоол гаргачихаад түүнийгээ хэрэгжүүлнэ гэж муйхарлах хэрэггүй шүү дээ. Цаг алдахын нэмэр.  

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
3 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
5 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
21
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.