Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Залуусын очвол зохих "Маргаашийн манлайлал-2" фестиваль болоход хоёр хоног үлдлээ

Гуравдугаар сарын 4-нд!


“Дэлхийн хэмжээнд сэтгэе” уриан дор "Маргаашийн Манлайлал-2" фестиваль болоход 2 ХОНОГ үлдлээ. Үйл ажиллагаа гуравдугаар сарын 4-нд зохион байгуулагдах болно.

Энэ удаагийн фестиваль олон сонирхолтой зочдоор дүүрэн байх болно.

Энэхүү үйл ажиллагаа нь:

Дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхаж буй Монгол улсын төлөөлөл болсон амжилттай яваа илтгэгч нар өөрийн мэдлэг, туршлага, үнэт зөвлөгөөгөө хүмүүстэй хуваалцах юм.

Мөн салбар салбарын төлөөлөгчдийн амжилтад хүрсэн замнал болон өдөр тутмын зөв дадал зуршил, тулгарч байсан бэрхшээл, алдаа онооноос суралцах боломжийг олгосон хэлэлцүүлэг болно.

Хамтдаа санал бодлоо чөлөөтэй хэлэлцэж, эргэх холбоотой манлайллын давлагааг бий болгоцгооё!

Түүнчлэн салбартаа манлайлагч зочдын илтгэл, хэлэлцүүлгээс гадна:

- Хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээг сайжруулах богино хугацааны сургалт болон сэтгэлзүйн хичээл;

- Гайхалтай уран зургийн үзэсгэлэн;

- Боловсролын үзэсгэлэн

- Гадаадад тэтгэлэгтэй суралцах талаар мэдээлэл / зуучлалын байгууллага/

- Байгууллагуудын хөнгөлөлтийн эрх;

- “Networking” арга хэмжээ;

- Амтлаг өдрийн хоол;

- Шинэлэг урлагийн үзүүлбэрүүд;

- Сонгодог хөгжмийн хамтлаг зэрэг олон зүйлийг багтаасан эвент хүлээж байна.

Илтгэгчид:

Ринчиннямын Амаржаргал нь Монгол Улсын Ерөнхий Сайд, Гадаад Хэргийн Сайд, Улсын Их Хурлын Гишүүн зэрэг албан тушаалыг хашиж байсан. Амаржаргал сангийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн. СЭЗИС-ийн удирдах зөвлөлийн дарга.

Гантулга овогтой Энхболор нь Дэлхийн банкны зөвлөх, Инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг CoIn компанийн гүйцэтгэх захирал. "Стартап Монгол" ТББ-тай хамтран "Code for Green UB", "Green Nation Challenge" зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд Монголдоо ирэн ажиллаж байгаа бөгөөд Монголд хэрэгжиж буй гарааны бизнес, инновацитай холбоотой үйл ажиллагаануудыг дэмжин ажиллаж байгаа юм.

Та бүхэн уг эвентийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
13
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.