Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ЖҮДО: Дэлхийн аварга Соичи Хашимото шигшээ багаас хасагдлаа

Шигшээ багийн дотуур байранд гадны хүн оруулсан хэргээр хасагджээ.


Маргааш эхлэх "Дюссельдорф Их Дуулга” тэмцээнд дэлхийн аварга Соичи Хашимото барилдахгүй болсон мэдээ гарсан билээ. Гэмтэл бэртэл гэж бодож байсан боловч шалтгаан нь огт өөр зүйл байлаа. Түүнийг шигшээ багийн сахилга батын дүрэм зөрсөн гэж Японы жүдо бөхийн холбооноос шигшээ багаас хагас жилийн хугацаатай хассан байна.

Японы жүдо бөхийн холбооны мэдэгдэлд “Соичи Хашимото энэ сарын 8-ний 00 цагаас өглөөний 6 цаг хүртэл шигшээ багийн байрлаж байсан Үндэсний спортын хүрээлэнгийн дотуур байранд гадны хүн оруулсан. Түүнийг зэрэглэл бууруулж, 2018 оны тэтгэлэг, дэмжлэг авах тамирчдын жагсаалтаас хаслаа” гэж дурджээ.
Хашимото дотуур байрны үнэмлэхээ танилдаа өгч, оруулсныг харуулын ажилтан мэдээд холбоонд мэдэгдсэн аж. Ингэснээр тэр "Дюссельдорф Их Дуулга”-ын бүрэлдэхүүн төдийгүй шигшээ багаас хасагдаж, жилд 2 сая 500 мянган иэнийн тэтгэлэг авах эрхгүй болж байгаа юм. Мөн хагас жилийн турш шигшээ багтай бэлтгэл хийх битгий хэл Үндэсний спортын хүрээлэнд орох эрхээ хасуулжээ. Цугларалтад гарах, гадаад дотоод тэмцээнд орохдоо өөрөө зардлаа даахаар болсон байна.
Гэхдээ Японы жүдо бөхийн холбооноос есдүгээр сард Азербайжанд болох ДАШТ-ий шигшээ багийг тодруулахад чухал үүрэгтэй УАШТ-д (4-р сард болно) орох эрхийг нь хасаагүй байна.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
6
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.