Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өнөөдөр мэндэлсэн таван алдартан

АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоноос авахуулаад олон алдартан өнөөдөр мэндэлж байжээ.


1. Жорж Вашингтон (1732.02.22 – 1799.12.14)

Жорж Вашингтон нь 1732 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр АНУ-ын Виржиниа мужид төржээ. Тэрбээр АНУ-ын анхны Ерөнхийлөгч байсан бөгөөд АНУ-ын үүсгэн байгуулагчдын нэг юм. Арван нэгэн настайд нь аав нь таалал төгсөж Жорж Вашингтон нь ахынхаа буюу Лоурэнсийн гэрт өссөн гэдэг. Лоурэнс, Вашингтон хоёр нь эцэг нэг, хоёр эхийн ах дүүс байв. Тэрээр өсвөр насандаа хэмжил зүй сурч, төрж өссөн Виржиниа мужийн газрын хэлбэр, тогтцын талаар нэгд нэггүй судалсан гэдэг. Тэрбээр Европын Армийн хувьсгалын дайн дээр ялалт байгуулж, хамгийн ноцтой цаг үед Америкийн армийг нурах аюулаас аварсан гэдэг. Франц-Индианы дайны үеэр чөлөөгөөр хариад байхдаа Марта хэмээх бэлэвсэн эмэгтэйтэй танилцсан байна. Тэд анх танилцахдаа 27 настай байсан бөгөөд 1759 оны 1 сарын 6-нд Мартагийн гэрт хуримын ёслолоо хийсэн байна. Тэрбээр 1799 оны сүүлчээр 67 насандаа таалал төгссөн юм.

2. Эдна Санкт Винсент (1892.02.22-1950.10.19)

Эдна Санкт Винсент нь 1892 оны хоёрдугаар сарын энэ өдөр АНУ-д мэндэлжээ. Тэрбээр Америкийн яруу найрагч, жүжигчин юм. Түүний алдартай шүлгүүдийг нэрлэвэл "Хоёр дахь дөрөвдүгээр сар", "Усан үзмийн дарснаас дарс", "Үзэгчдийн цөөхөн инж" гэсэн нэртэй бүтээлүүд нь алдартай болоод байсан гэдэг. Түүний уран бүтээлүүд эмэгтэй хүний хүчирхийлэл түүнээс ангижрахын талаар туурвидаг байсан юм. Уншигч та түүний зохиолоос хайр, уйтгар гуниг, үхэл, амьдралын өөрчлөлт гэх мэт сэдвүүдийг ойлгож болно. Тэрбээр яруу найргийн “Pulitzer Prize” шагналыг хүртсэн анхны эмэгтэй яруу найрагч болсон юм.

Америкийн яруу найргийн шагналыг хүртсэнийхээ дараа тэрбээр “Frost” медалиар шагнагдаж байсан тухайн үеийнхээ эмэгтэй яруу найрагчдын томоохон төлөөлөл болоод байсан юм. Тэрбээр 1950 оны сүүлчээр 58 насандаа таалал төгссөн байдаг.

3. Дрю Блайт Бэрримор (1975.02.22)

Дрю Бэрримор нь АНУ-ын Калифорниа мужид 1975 оны энэ өдөр мэндэлж байжээ.  Тэрбээр АНУ-ын алдартай эмэгтэй продюсер болон жүжигчин юм. Дрю Бэрримор нь кино жүжигчдийн гэдгээрээ алдартай Бэрримор овогтны гурав дахь үе нь билээ. 2007 онд тэрбээр “Хүмүүс” сэтгүүлийн хамгийн үзэсгэлэнтэй 100 эмэгтэй нь нэгээр нэрлэгдэж. Түүнчлэн "Gucci” брэндийн нүүр царайгаар хүртэл тодорч байсан юм. 

Тэрбээр 2010 онд Алтан бөмбөрцөг кино наадмаас "Grey Gardens" киногоор телевизийн киноны шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин шагналыг хүртэж тухайн жилдээ “Гильд” кино наадмаас мөн тухайн киногоороо эмэгтэй гол дүрийн шагналыг авч байсан юм. Тэрбээр өнөөдөр 43 нас хүрээд байна.

 

3. Льюс Эрнест Ваттс Миллс буюу Жонн Миллс (1908.02.22-2005.4.23)

Льюис Эрнест Ваттс Миллс нь английн жүжигчин бөгөөд Жон Миллс нэрээр алдаршсан нэгэн юм. Түүний жүжигчний карьер долоон жилийн турш үргэлжилжээ. Тэрбээр 1908 оны хоёрдугаар сарын энэ өдөр Английн Норфолк хотод төрж өссөн. Тэрээр карьерийнхаа эхэн үед хэд хэдэн мюзикл хийсэн байна. Жон Миллс нь Academy Awards-ийн хоёр удаагийн шагналт 'Great Expectations' киноны гол дүрд тоглосон бөгөөд түүний дараагаар хэд хэдэн уран бүтээлүүд нь дэлгэцнээ гарч байжээ.

Тэрбээр Английн телевизийн зарим дурсгалт дэлгэцийн бүтээлийг хийж чадсан бөгөөд "Quatermass" киноны нэрийг өгч байсан юм.

Жонн Миллс нь жүжигчин Мэри Хэйли Беллтэй гэрлэж, Хэйли, Жулиет гэсэн хоёр охинтой болсон гэдэг. Түүний хоёр охин нь Английн энтертайнмэнт буюу зугаа цэнгэлийн бизнесд нэр алдартай хүмүүс юм. Жон Миллс 2005 онд 97 насандаа таалал төгссөн юм.

5. Артур Шопенхауэр (1788.02.22-1860.09.21)

Шопенхауэр нь 1788 оны хоёрдугаар сарын энэ өдөр Герман улсын Гданьс мужид мэндэлжээ. Тусгаарлагдмал, түрэмгий, гутрангуй хүн байсан бөгөөд 19-р зууны хамгийн агуу философчуудын нэг байв. Тэрбээр дэлхий ертөнц оршин байдаггүй гэдэгт итгэдэг нэгэн байсан ба Дэлхий бол хүний төсөөлөл гэж тэрээр хэлсэн байдаг. Түүний хувьд дэлхий ертөнц, хүн төрөлхтөн оршин тогтнох нь учир утгагүй зүйл юм. Шопенхауэр өөрийнхөө төлөө ганцаардсан амьдралыг сонгосон бөгөөд энэ нь түүний оршин амьдрахуйн доромжлолыг ойлгохыг хичээж, үүнийг яаж саармагжуулж болохыг ойлгоход тусална гэж үздэг байв. Тэрбээр Буддизм, Индиологийн судлалыг судалж, "Upanishads" (философийн эх сурвалжууд) номонд дээр тэрбээр дээрх хоёр ухагдахууныг “Хүний хамгийн өндөр мэргэн ухааны үйлдвэрлэл” гэж бичсэн байдаг. Тэрбээр 1860 оны есдүгээр сард 72 насандаа таалал төгсжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Үзэсгэлэнт Фрида Калогийн үнэт эшлэлүүд
2
2 цагийн өмнө
Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна
3
3 цагийн өмнө
Хаврын улиралд л ойлгох зовлонгууд: "Хавар хайр ирдэггүй, сайр л ирдэг"
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
46
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.