Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

МХБХ Катарын хөлбөмбөгийн холбоотой гэрээ байгууллаа

Хамтын ажиллагааны гэрээ нь ерөнхий, техникийн, шигшээ багуудын гэсэн үндсэн 3 хэсэгт хуваагдаж байгаа юм.


МХБХ, Катарын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд Катарын нийслэл Доха хотын “Аль Бидда” цамхагт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ үйл ажиллагаанд Катарын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шэйх Хамад бин Халифа бин Ахмед Аль Тани болон МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБД Ө.Шижир нар оролцжээ.

Хамтын ажиллагааны гэрээ нь ерөнхий, техникийн, шигшээ багуудын гэсэн үндсэн 3 хэсэгт хуваагдаж байгаа юм. Монгол улсын үндэсний шигшээ баг ойрын хугацаанд Катарын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж, бэлтгэл сургуулилалт базаахаас гадна Катартаа төдийгүй дэлхийн олон орныг хамарч чаддаг “Aspire academy”-д монгол хүүхэд суралцах үүд хаалга нээгдэж байгаа юм.
Холбоод хамтран ажиллах гэрээнд туршлага солилцох хэд хэдэн зүйлс байгаа дотор шигшээ багууд, өсвөрийн хөлбөмбөгчид, дасгалжуулагч, шүүгчдийн хөгжилд голчлон анхаарч ажиллах тухай тодорхой тусгасан. Энэ талаар МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар Катарын телевизэд өгсөн ярилцлагадаа Катар нь Азийн хөлбөмбөгийн том төв болж байгааг дурдаад “Шейх Хамад бин Калифа бин Ахмад Аль Тани Ерөнхийлөгчтэй Катарын Хөлбөмбөгийн Холбооны хамт олон биднийг хүлээн авсанд баяртай байна. Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Катарын Хөлбөмбөгийн Холбооны урт хугацааны хамтын ажиллагаа үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна” гэж хэлсэн байна. Энэ он гарсаар МХБХ-ны удирдлагууд Ази тивийн хөлбөмбөгийн томоохон төлөөллүүд болох БНХАУ-ын хөлбөмбөгийн холбоо, Катарын хөлбөмбөгийн холбоотой хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурж чадлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
Уржигдар
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
2
4 өдрийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
3
4 өдрийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
44
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.