Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"IT" киноны хоёр дахь ангийн зураг авалт энэ зун эхэлнэ

За гарах нь дээ.


Өнгөрсөн намар нээлтээ хийж дэлхийн улс орон бүрт кино театрыг дүүргэж байсан уг аймшгийн кино даанч манайд гараагүй. Хүн харамссан зүйлээ хамгийн сайн санадаг гэдэг шиг яагаад гаргаагүй юм бол гээд шууд л таны санаанд бууж байгаа биз дээ? Харин киноны хоёр дахь ангийн зураг авалт энэ зун эхэлнэ гэсэн мэдээ гарсан байна шүү.

Зургаадугаар сарын 18-нд эхлэх тов одоогоор гараад байгаа аж. Арваннэгдүгээр сар хавьцаа гэхэд киноны зураг авалт шувтарч, бэлэн болох тал руугаа хандана гэсэн үг. 

"IT" (2017) дэлхийд 700 сая долларын ашиг орлого олсон гэнэ лээ. Бас кино шүүмжлэгчдээс ч сайн үнэлгээ авсан.

Найруулагч Андрес Мускетти нэг ярилцлагадаа хоёр дахь ангийн кино зохиолыг 1 сард бэлэн болгосон гэсэн байна. Мөн гуравдугаар сараас эхлэн бүх зүйлээ бэлдэх гэнэ. 

Билл Скарсгорд энэ дүрээ мөн л бүтээх болно!

Хоёрдугаар анги ямар үйл явдал дээр дөрөөлөхийг мэдмээр байна уу?

Спойлер: Эхний анги хүүхдүүдийн тухай, тэдний эргэн тойронд болсон бол хоёр дахь анги тэдгээр хүүхдүүд 30 жилийн дараа насанд хүрсэн том хүн болцгоосон байгааг харуулна. 1989 онд болсон зүйлийн тухай эргэн дурсах маягаар гэсэн үг.

Кино ирэх есдүгээр сар хүртэл гарахгүй. За, хүлээгээд л байждээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.