Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармагт шилжүүлнэ

Энэ нь хотын төвийн хэт төвлөрөл, автомашины түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах юм.


Засгийн газрын хуралдаан 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр болж, дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

-    НИТХ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудыг Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр /Яармаг шинэ төв/-т шилжүүлэн байршуулах бэлтгэлээ шуурхай хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав. Энэ нь хотын төвийн хэт төвлөрөл, автомашины түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахаас гадна хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалын шинэ төв байгуулах, иргэдэд нутгийн захиргааны үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг зорилготой юм.
-    “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 1998-2015 оны хооронд төлсөн дизелийн түлшний онцгой албан татвар болох 73.8 тэрбум төгрөгийг тухайн жилүүдийн улсын төсвөөс суутган тооцох талаар УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр болов.
-    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллах үед иргэд, байгууллагаас тавьсан санал, хүсэлтүүдийг судалж шийдвэрлэхээр болов. Хэрлэн, Баруун-Урт суманд ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг байгуулж зориулалтын автомашинтай болох, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг түргэн тусламжийн машин, Сүхбаатар аймгийн Хөгжим жүжгийн театрын барилгад их засвар хийж, техник, хэрэгслээ шинэчлэх хүсэлт гаргасан байна.
-    Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаан энэ сард Москва хотноо болох гэж байна. Хуралдаанаар  худалдаа, эдийн засаг, тээвэр, бүс нутаг, эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлыг хэлэлцэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
2
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
47
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.