Хайх зүйлээ бичнэ үү

мин

Тавдугаар сарын 1-нээс “Сити-тур” аялалын автобус явж эхэлнэ

“Сити-тур” аялалын автобус бол томоохон нийслэл хотод зайлшгүй байх шаардлагатай бүтээгдэхүүн.


Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хот болон хот орчмоор ая тухтай аялах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сити-тур” төсөл хэрэгжүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байна. “Сити-тур” хот болон хот орчмын автобустай аялал төслийн гол зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа, үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг хэлэлцэв.

“Сити-тур”  хот болон хот орчмын автобустай аялалаар Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газрууд, хот орчмын томоохон бүтээн байгуулалт, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж болох юм. Түүнчлэн гадаад, дотоодын жуулчдаас гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тус аялалд түлхүү хамруулах зорилго тавьж ажиллах аж.

“Сити-тур” аялалд АСЕМ-ын чуулга уулзалтад зориулан авч байсан хэрэглэгдэхгүй байгаа шинэ автобуснуудаас үйлчилгээнд явуулах юм.

Хурлын төгсгөлд НЗДТГ-ын дарга, Ажлын хэсгийн ахлагч М.Отгонбаяр “Соёл урлагийн газраас гаргасан Улаанбаатар хотын заавал үзэх 20 газар гэдгийг аялалынхаа хөтөлбөрт оруулах хэрэгтэй. Улаанбаатар хотыг бүхлээр харж болохоор өндөрлөг газруудыг мөн оруулах нь зөв. “Сити-тур” аялалын автобус бол томоохон нийслэл хотод зайлшгүй байх шаардлагатай бүтээгдэхүүн. Ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн энэ ажлыг эхлүүлнэ” хэмээгээд ажлын хэсгийн гишүүдэд зарим үүрэг, чиглэлийг өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
23
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.