Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

НБА: Даллас Маверикс багийн эзэн Марк Кубан 600.000 мянган доллараар торгууллаа

Комиссар Адам Силвер багуудын драфтын эрхийн төлөө албаар хожигддог асуудалтай хатуу тэмцэнэ.


"Даллас Маверикс" багийн эзэн Марк Кубан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан албаар хожигдох талаар хэлсэн зүйлээсээ болж $600,000 доллароор торгууллаа. Тодруулбал, Марк багийнхаа тоглогчидтой хамт оройн зоог барих үедээ "Одоо бид албаар хожигдох нь хамгийн зөв гарц" гэж хэлсэн юм.

НБА-ийн багууд тухайн улиралдаа таруухан амжилт үзүүлэх нь нэг талаасаа багийн амжилтад нөлөөлдөг ч нөгөө талаас драфтын дээгүүр сонголт хийх боломж бүрддэг юм. Комиссар Адам Силвер багууд драфтын эрхийн төлөө албаар хожигддог асуудалтай хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байжээ. Тэрбээр тааруу амжилттай баг драфтын дээгүүр сонголт хийдэг журмыг өөрчлөх санал ч хүртэл гаргаж байсан аж.

"Даллас Маверикс" баг энэ улирлыг 18 хожил, 40 хожигдолтойгоор бүсийнхээ 14-р байранд улиралаа үргэлжлүүлж байна. Энэхүү үзүүлэлтээрээ тэд хоёр дахь улиралдаа дараалан плэй-оффын гадна үлдэх магадлал тун өндөр байгаа юм. "Даллас Маверикс" баг нь сүүлийн хоёр улиралаас өмнөх 16 улирлын 15-д нь плэй-оффт шалгарч тун жигд амжилт үзүүлээд байсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
13 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
8
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.