Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Залуу дадлагажигч" хөтөлбөрийн 2018 оны бүртгэл эхэллээ

Зориг сангаас санаачлан зохион байгуулж буй шинэ хөтөлбөр.


Зориг сангаас санаачлан хэрэгжүүлдэг “Залуу манлайлал хөтөлбөр”-ийн төслийн багийн хэрэгжүүлж буй “Залуу дадлагажигч" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.

Залуу дадлагажигч хөтөлбөр буюу "Junior Internship Program" нь Ерөнхий Боловсролын Сургууль /ЕБС/-ийн 11-р ангийн сурагчдын мэргэжил сонголтод нь дэмжлэг үзүүлэх, мэргэжилдээ сэтгэл хангалуун чадварлаг боловсон хүчин болоход тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор шалгарсан сурагчдад хувь хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулж, сонирхсон мэргэжлээрээ томоохон компаниудад богино хугацааны дадлага хийлгэх боломжийг олгох хөтөлбөр юм.

Хөтөлбөрт хамрагдахад тавигдах шаардлага:

ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагч байх;

Хөтөлбөр үргэлжлэх 2 сарын туршид зохион байгуулагдах бүхий л үйл ажиллагаанд оролцох боломжтой байх;

Хамт олноо манлайлагч, цаашид сурч хөгжих хүсэл сонирхолтой байх;

Хөтөлбөрөөс сурсан мэдсэнээ бусдад түгээх эрмэлзлэлтэй байх.

Хэрхэн хамрагдах вэ?

Цахим анкет бөглөх “Junior internship program-2018” фэйсбүүк хуудсанд хандаж авах эсвэл ЭНД дарж бүртгүүлэх,

Ирээдүйн мөрөөдөл, мэргэжлээ тодорхойлсон эссег бичиж цахим анкетандаа хавсгаргах, 300 үгт багтаана уу,

Шалтгаруулалт:

Хөтөлбөрт нийт 20 сурагч хамрагдах боломжтой. Бүртгэлийн хугацаа 2018 оны 3-р сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх ба эхний шатанд шалгарсан сурагчидтай 3-р сарын 12-ны дотор холбогдож дараагийн шатны шалгаруулалтанд урих болно (Зөвхөн эхний шатанд шалгарсан сурагчидтай холбогдоно).

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Junior internship program-2018” фэйсбүүк хуудсаас болон 89116595, 99003753 дугаараас лавлана уу.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
21
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.