Хайх зүйлээ бичнэ үү

мин

Супер Домрачева Беларусьд алт авчирлаа

Дарья Домрачевагийн хувьд олимпийн 4 дэх алтан медаль нь боллоо.


Өчигдөр болсон биатлоны эмэгтэйчүүдийн буухиа уралдаанд Беларусийн шигшээ баг түрүүллээ. Беларусийн хувьд биатлоноор буухиад авсан анхны олимпийн медаль болсон бол спорт сонирхогчдын хувьд ёстой л супер сэнсаац байсан. Энэ сэнсаацын эзэн болох Дарья Домрачевагийн хувьд олимпийн 4 дэх алтан медаль нь боллоо. Эмэгтэй биатлонд түүнээс өөр ийм амжилттай тамирчин байхгүй.

Өчигдрийн уралдаан эхлэхэд Беларусийн багийн талаар ярьсан хүн бараг алга байлаа. Харин бүгд л Лаура Дальмайер олимпийн 3 дахь алтаа зүүж чадах болов уу, яах бол гэж бодож байв. Гэвч германчуудын уралдаан буухианы эхнээс л бүтээгүй. Хүчтэй салхи, цас гэсэн цаг агаарын хүнд нөхцөл уралдааныг нэг талаас хэцүү, нөгөө талаас таамаглахын аргагүй болгосон юм. Эхний буудлагын дараа АНУ тэргүүлж, Украин удаалж явлаа. Харин хоёр дахь үед Словакын олимпийн 3 алттай Анастасия Кузьмина уралдааныг тэргүүлж байсан ч яг түүнийг буудах болоход цасан шуурга болж, нэг хэсэг буудлагын талбайд чив чимээгүй болсон байв. Хэн ч түрүүлж буудан, алдахыг хүссэнгүй. Эндээс хамгийн хохирол багатай гарсан нь Финландын Кайса Макарайнен. Беларусууд эхний 3-т байсаар. Дениза Херманн хоёр торгуулийн тойрог хийсний дараа Германы баг 13-т хоцорсон. Гэхдээ ийм цас шуургатай байхад юу тохиолдож, хэн ч тасарч болохыг бүгд мэдэж байв. Гэвч германчууд 3 дахь үед ч лидерүүдэд дөхөж чадаагүй. Франциска Хильдебранд бас л торгуулын тойрогт орж, харин Итали, Словак, Беларусь, Швейцарь тэргүүлж эхэллээ. Энэ юу гэсэн үг вэ? Сүүлийн үед Дарья Домрачева гарна. Тайван бууддаг, хамгийн гол нь хурдтай Дарья Беларусь улсын шигшээг буухиад олон удаа олон минутын хоцролтоос аварч, нөхөж байсныг бүгд мэднэ. Тэрбээр Сочид 3 алт хүртсэн ч Пёнчанд алтан медаль аваагүй байгаа. Ёстой боломж гэдэг энэ дээ. Урьд өмнө багийнхан нь Домрачевад буухиаг дамжуулахдаа арван хэддүгээр байрт  өгдөг байсан бол энэ удаад багийн андууд нь ч хичээн зүтгэж байна. Гуравт гарсан Алимбекова ямар ч гэсэн бараг хамгийн түрүүнд Дарьяад буухиаг дамжуулж чадсан. Гэхдээ Домрачева гурваар гарах шиг болсон билээ.
Дарья хэвтээ буудалтаа хамгийн түрүүнд дуусгаад гарахад Францын Анаис Бескон түүнээс 12 секунд л хоцорч байв. Сүүлийн буудалт дээр Домрачевагийн фэнүүд болон беларусчууд ухаан алдах шахсан биз ээ. Домрачева байрандаа түрүүлэн ирж, буудлаа. Салхи нөлөөлсөн биз 3 алдлаа. Энэ үед Бескон буудлагын талбайд ирэв. Хэрэв тэр алдаагүй буудвал Беларусь улс алтан медаль баяртай болно. Бескон 2 алджээ. Дарья гүн амьсгаа аван, хараална. Торгуулийн тойрог гүйх бол алт авах аргагүй. Дарья Домрачева чадлаа. Түүнээс 6 секундын зайтай Бескон буудлагаа дуусгасан ч бариан дээр Шведийн Оберг түүнийг гүйцэж чадсан.

Эмэгтэй буухиа 4х6 км
1, Беларусь (Надежда Скардино, Ирина Кривко, Динара Алимбекова, Дарья Домрачева) 1:12.03,4 (0+9)
2, Швед (Линн Перссон, Муна Брурссон, Анна Магнуссон, Ханна Оберг) 00.10,7 (0+12)
3, Франц (Анаис Шевалье, Мари Дорен Абер, Жюстин Брезаз, Анаис Бескон) 00.17,6 (0+14)

Дарья Домрачева
Олимпийн 4 алттай анхны эмэгтэй биатлонч – “Сочи 2014”-т хөөх, хувийн, масс гараа, “Пёнчан 2018”-д эмэгтэй буухиан төрөлд түрүүлсэн.
“Түүнд мөн олимпийн алт, мөнгөн медаль бий. Пёнчанд Дарья масс гараанд мөнгө хүртсэн.
Олимпийн медалийн тоогоор Германы Вильхельм 7 (3-3-1), Уши Дизль 9 (2-4-3) нар биатлонд тэргүүлж, Домрачева (4-1-1), Кузьмина (3-3-0) удаалж байна.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
18 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
18 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
24
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.