Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

105 насалсан эмч Шигэаки Хинохарагийн удаан, жаргалтай амьдралын нууцаас

Аливаа зүйлийг төлөвлөгөөтэйгөөр хийж дадах хэрэгтэй.


Урт наслах, эрүүл саруул байхын нууц юунд байгааг хүмүүс хайдаг. Мэдээж шар айраг залгилж, байнга пицца идэх бол биш л байх. Гэхдээ уг асуултад үнэхээр хариулж чадсан хүмүүсийн нэг нь гарцаагүй Шигэаки Хинохара юм. Тэр 2017 онд өөд болохдоо 105 настай байлаа.

Түүний амьдралын түүхийг хүмүүс ихээхэн сонирхдог. Тэр бүх хугацаанд маш эрүүл, аз жаргалтай, идэвхтэй амьдралын хэвшилтэй байсан юм. Тэр 150 гаруй бүтээл бичиж байсан аж.

Хамгийн гол нь хэрхэн урт удаан, аз жаргалтай амьдрах вэ гэж санаа зовохгүй байхаас эхлэх нь. Богино наслахвий, өвдөхвий гэх мэтээр санаа зовох нь харин тэр бүхний эхлэлийг тавьдаг.  

Хинохара жишээлбэл өдөрт 18 цаг ажилладаг байсан. Хөгжилтэй, гоё сонсогдохгүй байж болох ч ажлыг хүчээр хийж болохгүй. Харин дуртай зүйлээ сэтгэл гарган хийхэд орших аж.

Тэр өглөөнийхөө цайнд сүү, кофе эсвэл жүржийн шүүс ууж, түүндээ оливийн тосыг заавал нэмэн хэрэглэдэг байжээ. 

Мөнгөтэй байх мэдээж сайхан, бүх зүйл илүү амар хялбар болох хэдий ч амьдралаа зөвхөн мөнгө олоход зориулж болохгүй. Түүний оронд дуртай зүйлээ хийж, түүгээрээ илүү дээр амьдралыг босгох гэж оролдох хэрэгтэй байх нь.

Санаа зовохоо болих нь хамгийн чухал. Хэлэхэд амархан байж болох ч Хинохара нэгэн удаа, “Амьдрал бол төсөөлөөгүй үйл явдлын хэлхээс. Болох болохгүй байгаа зүйлсийн тухай санаа зовох нь стресст оруулж, сүүлдээ сэтгэл гутрал болон бусад асуудалд хөтлөх аюултай. Бүх зүйлийн тухай эерэг бодолтой байх нь чухал” гэж хэлжээ.

Цахилгаан шатаар биш зүгээр л шатаар алхаж гарах нь жишээлбэл бидний өдөр тутмын амьдралыг идэвхтэй болгох энгийн арга юм.

Мөн тархийг эрүүл, асуудалгүй байлгахын тулд аливаа зүйлийг төлөвлөгөөтэйгөөр хийж дадах хэрэгтэй. 

105 настай Хинохара тухайн үедээ 2020 онд Японд болох олимпод хүртэл суудал захиалсан байжээ. Ямагт эрч хүчтэй, зорилготой, шинэ санаа оноогоор бялхаж явах хэрэгтэй. Тэгвэл илүү амжилттай, аз жаргалтай амьдарна. Энэ бүхэнд зориулсан ганц л өгүүлбэр гэвэл, “Санаа зовохоо болиод аз жаргалыг мэдэр” юм.

Англи хадмалтай бичлэгийг нь хүргэж байна:

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
17
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.