Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Алина Загитова “Гар чичирч байсан ч сайхан гулгаж чадлаа”

Нэг талаас баяр баясгалан. Нөгөө талаас нэг тийм хоосон мэдрэмж.


“Пёнчан 2018” олимпийн наадмын ОХУ-ын шигшээ багийн анхны алтан медалийг 15 настай охин Алина Загитова авчирсан билээ. Шинэ аваргатай “Советский спорт” сонины сурвалжлагч уулзан ярилцжээ.

– Сандарч тэвдэв үү?
– Тиймээ, гар чичирч байсан. Гэхдээ бие минь бүх хөдөлгөөнөө мэдэж байсан болохоор зөнгөөрөө сайхан гулгасан. Маш их хариуцлага мэдэрч байлаа. Алдах эрх надад байгаагүй.
– Одоо юу мэдэрч байна вэ?
– Нэг талаас баяр баясгалан. Нөгөө талаас нэг тийм хоосон мэдрэмж. Олимпийн алтан медалиа гартаа бариагүй байгаа болохоор юу мэдэрч байгаагаа хэлж чадахгүй нь.

– Найзаа ялж түрүүлсэн гэхээр бага зэрэг эвгүй санагдаж байна уу?
– Үгүй, маш их баяртай байна. Ер нь би сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргадаггүй, далд хүн.
– Та эхлээд каскад хийх ёстой байсан ч жирийн үсрэлт хийсэн.
– Багш бид хоёр мөсөн дээр болж болох бүх хувилбарыг хийж үздэг. Каскад болоогүй бол өөр үсрэлтэнд нэмэлт зүйл оруулна гээд л. Би яг л тэгсэн.
– Бэлтгэл дээр та гурвалсан үсрэлтийг тав дараалан хийж байсан. Энэ өрсөлдөгчдөө үзүүлэх сэтгэлийн дайралт байсан уу?
– Тиймээ, бэлтгэсэн хөтөлбөрөөсөө илүү зүйл хийж чадна гэдгээ мэдрээд талбайд гарахад гулгахад амар байдаг.

– Цаашдаа дараалаад 6-7 үсрэлт хийх үү?
– Мэдэхгүй, яг үнэнийг хэлэхэд тэр өдөр л анх удаа таван удаа дараалан үсэрч үзсэн юм байна.
– Та спортын оргил дээр гарлаа. Цаашдаа?
– Дэлхийн аваргын тэмцээн байна. Спортод зорилго олон шүү дээ.

– Олимпийн хошой аварга болох?
– Авч болох цом, хэргэм олон бий. Олимпийн аварга бол хамгийн чухал нь.
– Мөнгөн медаль авсан бол сэтгэлээр унах байсан уу?
– Үгүй байх аа. Би чинь саяхнаас олон улсын тэмцээнд орсон залуу тамирчин. Насанд хүрэгчдийн тэмцээнд орсон анхны улирал.

– Медведевагийн сэтгэлийг засах үг хэлэв үү?
– Хэлсэн. Женя ч надад баяр хүргэсэн.
– Хаалтын ажиллагаан дээр ОХУ-ын шигшээ багийн тугч болоход бэлэн үү?
– Мэдээж!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Чөлөөт бөх: Чамизогийн барилдааныг шүүсэн шүүгчдийг шийтгэлээ
2
13 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
3
14 цагийн өмнө
QUIZ: Та шүдний талаар хэр мэдлэгтэй вэ?
санал болгох
1
18 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
28
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.