Олимпийн аварга Алина Загитова нохойтой болох мөрөөдлөө сэтгүүлчдэд ярьсан байна. Алина “Олимпийн өмнө би Японд бэлтгэл хийхээр очоод акита үүлдрийн нохойны зураг харсан юм. Яг “Хачико” кинон дээр гардаг шиг нохой. Надад маш их таалагдсан. Акита нохойтой болмоор байна гэж ээжид хэлэхэд “Олимпод сайн оролц. Дараа нь шийдье” гэж хариулсан. Би олимпод түрүүлчихлээ, одоо нохой тэжээж болох байх. Гэхдээ аав, ээж хоёр л шийднэ. Москвад манай гэрт муур, хоёр үхэр хулгана байгаа. Акита нохойтой болчихвол юунаас ч айхгүй гадуур зугаалж чадна” гэж ярьжээ.
