Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Самсунг компани шинэ загварын Galaxy S9, S9+ ухаалаг гар утасуудаа танилцууллаа

Galaxy S9 загваруудын хамгийн том дэвшил нь камер юм.


Самсунг компани “Mobile World Congress” чуулган дээр шинэ загвар болох Galaxy S9, S9+ ухаалаг гар утасуудаа танилцууллаа.

Тус шинэ загварууд нь Galaxy S8-ийн ерөнхий загварыг хадгалах боловч хурууны хээ мэдрэгчийг камерын доор байршуулж өгчээ. Учир нь Galaxy S8-ийн хурууны хээ уншигч нь камерын хажууд байрласан байсан бөгөөд хэрэглэхэд хүндрэлтэй байсан гэх шүүмжлэлийг хэрэглэгчдээс сонсоод байсан юм.

Galaxy S9 загваруудын хамгийн том дэвшил нь камер юм. Самсунг компани энэ загварынхаа камерыг ухаалаг гар утасны хамгийн шилдэг нь гэж нэрлээд байна. Гэхдээ тус хоёр загварын камерууд нь хоорондоо өөр юм.  Samsung S9+ нь хос линзтэй бол S9 нь ганц линзтэй.

Үзүүлэлтүүдын хувьд:

Дэлгэц: S9 нь 5.8 инчийн quadHD AMOLED дэлгэцтэй.

              S9+ нь 6.2 инчийн мөн адил quadHD AMOLED дэлгэцтэй.

Камер: Хоёр загварын камер нь Wide f/1.5 өрцтэй бөгөөд энэ нь гэрэл мэдрэх чанарыг өсгөж харанхуй орчинд сайн зураг буулгахад туслах юм. Galaxy S9 загваруудын камер өөрөө бие даасан санах ойтой болсон тул илүү хурц тод зураг буулгадаг болжээ.  Мөн нэг удаа зураг авахад нийтдээ 12 дүрс буулгах бөгөөд тэндээсээ эвлүүлж чанартай зураг гаргах замаар ажилладаг гэнэ.

Санах ой: S9 нь 4 gb санах ойтой.

                  S9+ нь 6 gb санах ойтой юм. Багтаамжны тухайд 64/128/256 GB гэсэн гурван сонголттой.

Galaxy S9-ийн урьдчилсан захиалга гуравдугаар сарын 2-ноос эхлэн зах зээлүүдэд худалдаалагдаж эхлэх мэдээлэл байна. Үнийн хувьд S9 нь $720, S9+ нь $840 байх юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
1 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
1 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
38
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.