Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

УИХ-ын хоёр гишүүн, Монголбанкны нэг албан тушаалтан офшор дансаа мэдүүлээд байна

Авлигатай тэмцэх газраас энэ оны хоёр дугаар сард хийсэн онцлох ажлуудаа танилцууллаа.


АТГ-аас энэ оны хоёрдугаар сард хийсэн онцлох ажлуудаа танилцуулж өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тодруулбал энэ сард хийж гүйцэтгэсэн ажил, авилгын эсрэг хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид анхаарах бодлогын чанартай үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг

"Авлига, ашиг сонирхлын зөрчлийн хуульд заасны дагуу улсын хэмжээнд нийт 40,073 төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т бүртгүүлэх ёстой. Үүнээс 40,067 мэдүүлэг гаргагч хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн байгаа. 

Төрийн өндөр болон тэдгээртэй адилтгах 271 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлсэн. Нэг мэдүүлэг гаргагч огт мэдүүлээгүй, гурван албан тушаалтан ХОМ-ээ мэдүүлээгүй, мөн гурван албан тушаалтан хугацаа хоцорч мэдүүлсэн. Тиймээс эдгээр хүмүүс хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой байгаа.

Өнгөрсөн оны авлигын төсөөллийн индекс дээр 180 орон орсон. Эдгээр улс орнуудын гуравны хоёр нь 50-иас доош оноо авсан. Өөрөөр хэлбэл, үзүүлэлт харьцангуй тааруу байна гэсэн үг. Монгол Улс 36 оноогоор 103 байрт эрэмбэлэгдсэн байгаа.

Дэлхийн улс орнуудын авсан авлигын дундаж оноо нь 43. Энэ нь өмнөх онтой харьцуулахад өөрчлөгдөөгүй үзүүлэлт юм. Манай улсын хувьд өмнөх онтой харьцуулахад авлигын индекс хоёроор буурсан.

Монгол Улсыг нийт 9 шалгуур үзүүлэлтээр дүгнэж авч үзсэн. 9 шалгуур үзүүлэлтээс 5 үзүүлэлтийн оноо буурч, 2 үзүүлэлтийнх хэвээрээ, 2 нь өссөн байгаа.
Индексийн үр дүнгээс харахад ТББ болон Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамгаалж чадахгүй байгаа улс орнууд авлига өндөртэй гэсэн дүгнэлт гарсан. Тухайлбал, энэ оны индекст 37 оноо авсан Бразиль улсад сүүлийн 6 жил 20 сэтгүүл амиа алджээ.

АТГ-аас нэг удаагийн зөрчил дээр хариуцлага тооцож ажиллахаас илүүтэйгээр тухайн гэмт хэрэг, зөрчил гарах болсон шалтгаан нөхцөлүүдийг арилгах чиглэлээр түлхүү анхаарч ажиллаж байгаа" хэмээн онцоллоо.

Тэрбээр үргэлжлүүлээд оффшор асуудлын талаар ярилаа.

АТГ нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг хэрэгжүүлдэг байгууллага. Офшор бүсэд бүртгэлтэй данс эзэмшдэг бол энэ тухайгаа сайн дураар мэдүүлж, хуульд заасан арга хэмжээгээ авах үүрэгтэй. Хуульд заасны дагуу офшор бүсийг тогтоох асуудал нь Засгийн газрын эрх мэдлийн асуудал. 

Засгийн газраас өнгөрсөн оны аравдугаар сарын 3-ны өдөр болон арван хоёрдугаар сарын 6-нд хоёр удаа тогтоол гаргасан. Энэ хугацаанаас гурван сарын дотор заасан арга хэмжээг авч, 30 хоногийн дотор АТГ-д мэдээлсэн байх ёстой.

Өнөөдрийн байдлаар нийт 17 албан тушаалтан холбогдох хуулийн заалтын дагуу АТГофшор дансаа мэдүүлсэн байна.

Одоогийн байдлаар мэдүүлсэн гурван албан тушаалтан байгаа. Хоёр нь УИХ-ын гишүүн, нэг нь Монголбанкны албан тушаалтан. Өөрсдийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан офшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад зарж борлуулсан тухай мэдүүлсэн.

Эцсийн хугацаа дөрөвдүгээр сарын 6-нд дуусна. Тэр үед нэгдсэн дүнг мэдээлнэ" гэлээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
7
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.