Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Үнэт цаасны зах зээл 65.9 хувиар өсөж 2.4 их наяд төгрөгт хүрчээ

Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн оны тайланг танилцууллаа.


            Санхүүгийн зохицуулах хорооноос банкнаас бусад санхүүгийн зах зээлийн өнгөрсөн оны тайланг танилцуулан хэвлэлийн бага хийлээ.

Манай улсын санхүүгийн салбарын 95 хувь нь арилжааны банк дээр тогтдог. Тиймээс банкнаас бусад санхүүгийн салбар болох үнэт цаас, даатгал зэрэг салбаруудыг тэлэх нь санхүүгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй гэж үздэг. Тэгвэл өнгөрсөн жил үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарт 25 хувийн өсөлт гарчээ.

Энэ талаар Судалгаа эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун

“2017 онд үнэт цаасны салбарт л гэхэд зах зээлийн нийт үнэлгээ нь 2.4 их наяд төгрөгт хүрч, 2016 оныхоос 65.9 хувиар өсөн, түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Үүнийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулвал есөн хувь байгаа юм. Түүнчлэн шинээр гаргасан үнэт цааснууд бүгд өндөр амжилттай арилжаалагдсан нь тус салбарт зах зээлийн эрэлт ихээхэн нэмэгдсэнийг харуулж байна. Даатгалын салбарын нийт хөрөнгө өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 244.7 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 17.4 хувиар өсжээ.

Нийт хураамжийн орлого 26.1 хувиар, нөхөн төлбөр 31.9 хувиар өсөж, цэвэр ашиг өнгөрсөн жилээс 15.7 хувиар нэмэгдсэн байна. Банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгийн хэмжээ 2017 онд 969.2 тэрбум төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 3.6 хувьтай тэнцүү байна. ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсний дүнд зээлийн нийлүүлэлт өсөж, зээлийн сарын жигнэсэн дундаж хүү 4 хувиас буурч 3.4 хувьд хүрээд байна. Хадгаламж, зээлийн хоршооны гишүүдийн тоо 55,624 болж, энэ салбарын нийт хөрөнгийн хэмжээ 153.1 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд нийт цэвэр ашиг 5.5 тэрбум төгрөг болжээ. Энэ нь 2012 оноос хойшхи хамгийн өндөр өсөлт бөгөөд салбарын нийт зээл 105.2 тэрбум төгрөгт хүрсэн нь сүүлийн 9 жилийн хугацаанд хамгийн өндөр дүн юм” гэв.

Энэ жилийн өсөлтөд хамгийн их нөлөө үзүүлсэн үнэт цаасны зах зээлийн талаар Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн

“2017 онд 2.4 их наяд болсон байна гэдэг нь өнгөрсөн хугацаанд гарсан хамгийн өндөр тоон үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт өндөр гарахад үндэсний томоохон компаниудын нэгдэж нийлсэн процесс, гаргасан бонд, гарааны 2-3 компанийн IPO, улсын болон хувийн биржийн арилжаа зэрэг нөлөөллөө. 2018 он гараад Банк бус санхүүгийн байгууллага хувьцаагаа гаргалаа. Энэ нь ББСБ Монголд анх удаа хувьцаа гаргаж байгаагаараа онцлог юм. Уламжлалт санхүүгийн тогтолцооноос гадна цаашид финтек буюу технологи хосолсон компаниуд илүү үр дүнтэй ажиллана гэж найдаж байна” гэв.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
2
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
3
2024.02.27
Хэний ЭМД-ыг төр хариуцдаг вэ?
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
46
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.