Хайх зүйлээ бичнэ үү

мин

Монголын эдийн засаг 2011 болон 2016

Эдийн засгийн өсөлт 17.5 хувьд хүрч гайхшруулсан 2011 болон хүндрэлд орсон 2016 оныг талх тарианы үнээр харьцуулцгаая


Филиппинийг Монголын дараа орох Азийн хоёр дахь сул эдийн засагтай орон гэж тэмдэглээд, тус улсын Засгийн газрын бонд эзэмшигчид ууртай байгааг “Bloomberg” онцолсон байна. Тэгэхээр Азийн номер нэг сул эдийн засагтай орноор Монгол хэдийнэ шалгарсныг албан бусаар бөмбөрцгийн хамгийн том эдийн засгийн мэдээний агентлаг тодорхойлжээ. 

Эдийн засаг нь сул дорой гэх орчуулгын маягтай, хүнийрхүү үгийн жинхэнэ утгыг мөнгө муутай, зутруу өрнөх болсон саарал өдрүүдээс уншигч Та надтай ижил мэдэрч байгаа болов уу. Хямрал болсноос хойш хүмүүс юм авахаа байсан шүү дээ гэх танил үгийг байрны гадаа ТҮЦ ажиллуулдаг эгч хүртэл хэлэх болов.

Үнэндээ бидэнд дэвжин дээшилж явсан үе бий л дээ. Филиппинтэй биднийг харьцуулдаггүй л байлаа. Дараагийн Саудын Араб нь Монгол юм гэх сэтрийг зүүж явсан 2011 онд манай ДНБ 17.5 хувиар өсөж, дэлхийг гайхшруулж явжээ. Харин 2016 онд өрийн дарамтад орчихсон, өөдөө өгсөх боломжоор хумигдсан суугааг энгийн иргэд мэдрээд эхэлчихсэн байна. 

Тэгвэл эдийн засаг эрчимтэй өссөн 2011 болон 2016 онд Та бидний амьдралд ямар өөрчлөлт орсныг талх тарианы үнэнээс хамтдаа сонирхоцгооё. 

Эдийн засаг өндөр өсөлттэй байсан тэр цагт бид Атар талхыг 650 төгрөгөөр авч иддэг байжээ. Харин одоо дунджаар 1160 төгрөгөөр авч байна. Таван жилийн дотор Атар талхны үнэ 78.5 хувиар өссөн байна. 

 

 

 

Цагаан болон шар будааны үнэ

 

 

 

Ургамлын тосны үнэ

 

 

 

Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар

Эдийн засаг эрчимтэй өсөж байсан мөнөөх он жилүүдтэй харьцуулахад талх тариа, гурил будааны үнэ бүгд л өсөж. Нөгөө талаас үнийн өсөлтөд “ногоон” чангарч буй нь тодорхой хэмжээгээр нөлөөлдгийг уншигч Та гадарлаж байгаа болов уу. Тэгвэл 2011 оны арваннэгдүгээр сард ам.долларын ханш дундаж ханш 1323.42 төгрөгтэй тэнцэж байв. Харин өдгөө 2434.32 төгрөг болжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.05.30
Ойрын өдрүүдэд хэт халах төлөвтэй байгаа тул наршихаас сэргийлээрэй
2
2018.04.03
Д.Гантулга: Монголын эзэнт гүрнийг дүрсэлсэн шилэн ханын захиалгыг гүйцэтгэсэндээ бахар...
3
2018.03.23
Хэн ямар зорилгоор бэлэн гоймонг зохион бүтээсэн бэ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
48
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.