Хайх зүйлээ бичнэ үү

мин

Кавай Леонард ирэх сард эргэн ирэх тов гараад байна

Тэрбээр Нью Йорк хотын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад өчигдөр Сан Антонио хотдоо иржээ.


Өнгөрсөн долоо хоногт “Сан Антонио Спөрс” багийн дасгалжуулагч Грэг Попович сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тодруулбал, Кавай Леонардыг энэ улиралд эргэн ирэх боломжгүй гэж хэлээд байсан юм. Эрүүл мэндийн үзлэгээр Кавай тоглолтод оролцох боломжтой гэсэн хариу гарсан ч өөрөө улирлыг өнжих хүсэлтэй байгаа гэсэн мэдээлэл ч мөн цацагдаад амжсан билээ.

Тэгвэл “Сан Антонио Спөрс” багийн лидер Кавай Леонард энэ долоо хоногтоо багтаж бэлтгэлдээ орохоор төлөвлөөд байна. Ингэснээр Кавай ирэх сард улиралдаа эргэн ирэх боломжтой талаар эх сурвалжууд мэдээллээ. Тэрбээр сүүлийн гурван долоо хоног Нью Йорк хотын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад өчигдөр Сан Антонио хотдоо иржээ.

Энэ улирал Кавай Леонардыг бид 12 дугаар сард бэртлээс эргэн ирэхэд нь л харсан. Тэрбээр нийт есөн тоглолтод оролцохдоо 16.2 оноо, 4.7 самбараас бөмбөг авалт, 2 бөмбөг таслалт дундчилсан юм. Өнгөрсөн улирлын үнэ цэнэтэй тоглогчийн өрсөлдөөнд хүчтэй яригдаж байсан тоглогчийн хувьд тийм ч өндөр үзүүлэлт биш нь мэдээж. Гэхдээ сагсанбөмбөг сонирхогчид болоод Спөрс багийн хөгжөөн дэмжигчид түүнийг харахдаа баяртай байх нь тодорхой.

Түүний эзгүйд баг нь 36 хожил, 25 хожигдолтойгоор улирлыг үргэлжлүүлж байгаа юм. Леонардгүй Спөрс улиралд боломжийн тоглолт үзүүлж байгаа ч плэйоффт Уорриорс, Рокетс зэрэг хүчирхэг багуудыг хожих эсэх нь эргэлзээтэй юм.

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
21 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
22
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.