Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Америк тамирчин Өмнөд Солонгост 90 нохой аварчээ

Удахгүй нохдыг АНУ, Канадад гаргаж, шинэ эзэнтэй болгоно.


Өмнөд Солонгост нохойн мах хүнсэнд хэрэглэдэг нь Пёнчаны олимпод ирсэн гадаад тамирчдыг шоконд оруулсан билээ. Америкийн фристайлийн тамирчин Гас Кенуорти Пёнчанаас харихдаа олимпийн медалиас гадна хүнсэнд хэрэглэгдэх гэж байсан нэгэн гөлгийг авраад хамт харьсан юм. Энэ удаад ганцхан нохой аварсан ч нохойн фермийн эзэнтэй ярилцаж, дахин 90 нохой авахаар гэрээ байгуулжээ.

Тус фермэд хүнсний нохойг хэрхэн тэжээдэг, ямар байранд байлгадаг нь Барууны өндөр хөгжилтэй орны тамирчинг шоконд оруулсан гэнэ.

Түүнтэй хамт Америкийн амьтан хамгаалах нийгэмлэгийн төлөөлөгч нар байсан бөгөөд тус фермийн бүх 90 нохойг авсан төдийгүй, фермийг нь ч худалдан авсан байна. Удахгүй нохдыг АНУ, Канадад гаргаж, шинэ эзэнтэй болгоно.
Өмнөд Солонгост нохойн ферм 17 мянга гаруй бий.

2014 онд Сочигийн олимпийн дараа Гас Кенуорти хэд хэдэн золбин нохой аваад харьж байсан удаатай.

Гас Кенуорти цаашдаа ч солонгос нохдын төлөө их ажил хийнэ гэдгээ мэдэгдсэн.

“Энэ гөлгийг Бимо гэж нэрлэсэн. Гаалийн шалгалт, эмнэлгийн үзлэгийн дараа тэр манай гэрт ирэх болно” гэж Гас бичсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
38
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.